Page 98 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 98

13           ГАДААД ХУДАЛДАА










                    Тайлант онд гадаад худалдааны нийт эргэлт 3.6 их наяд төгрөгт хүрснээс 89.4
            хувийг экспорт, 10.6 хувийг импорт эзэлж байна.

                    Тайлант хугацаанд 575.7 мян.тн зэсийн баяжмал, 9.9 мян.тн катодын зэс, 7.4
            мян.тн  молибдены  баяжмал,  25.1  тн  мах,    30.2  мян.м²  хивс  зэрэг  3.2  их  наяд

            төгрөгийн  бараа  бүтээгдэхүүн  экспортолж,  улаанбуудай  15.1  мян.тн,  тээрмийн  ган

            бөмбөлөг  15.4  мян.тн,  бензин  27.1  мян.тн,  дизелийн  түлш  32.6  мян.тн  зэрэг  нийт
            дүнгээр 387.0 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн импортоор авчээ.

                    Өмнөх  оноос  импортолсон  дизелийн  түлш  8.7  хувиар  буурч,  бензин  18.3
            хувиар,  тээрмийн  ган  бөмбөлөг  45.3  хувиар,  улаанбуудай  5.0  дахин  нэмэгджээ.

            Экспортолсон  зэсийн  баяжмал  10.4  хувиар,  малын  хөлдүү  мах  95.6  хувиар  буурч,

            хивс  26.4  хувиар,  молибдены  баяжмал  15.6  хувиар,  катодын  зэс  3.1  хувиар
            нэмэгдсэн байна.

                    Өмнөх оноос гадаад худалдааны нийт эргэлт 42.9 хувиар, экспорт 44.3 хувиар,
            импорт 32.8 хувиар нэмэгджээ.
















                                                            97
   93   94   95   96   97   98   99   100   101   102   103