Page 68 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 68
ГЭМТ ХЭРЭГ
Цагдаагийн газрын мэдээгээр 731 хэрэгт 542 хүн холбогдон шалгагдаж, хэргийн илрүүлэлт
59.2 хувьтай байна. Өмнөх оноос бүртгэгдсэн хэрэг 45.0 хувиар, холбогдогч 32.8 хувиар, 18–
аас дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 32.6 продицимилээр нэмэгдэж, хэргийн
илрүүлэлт 4.5 нэгж хувиар их байна.
Нийт бүртгэгдсэн хэргийн 83.2 хувь нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 30.2 хувь нь согтуугаар
үйлдэгдсэн хэрэг, 11.6 хувь нь хүнд хэрэг ба өмнөх оноос хэрэг бүртгэлтийн хэрэг 2.0 дахин,
хүнд гэмт хэрэг 4.9 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 24.9 хувиар нэмэгджээ.
Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 33.7 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй
байдлын эсрэг хэрэг, 25.3 хувийг залилах, хөрөнгө завших хэрэг, 22.4 хувийг хулгайлах
хэрэг, 3.3 хувийг дээрэмдэх хэрэг, 2.9 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн
хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг, 1.8 хувийг хүчингийн хэрэг, 1.6 хувийг
хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг, 1.2 хувийг алдаатай гүйлгээ андуурагдсан илгээмж, эд
хөрөнгө, алдуул мал завших хэрэг, 1.1 хувийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг
хууль бусаар ашиглах хэрэг, 1.0 хувийг хүн амины хэрэг, 0.8 хувийг хүнийг амиа хорлох
нөхцөл байдалд хүргэх хэрэг, 0.4 хувийг нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэрэг, 0.4
хувийг мөрийтэй тоглоом зохион байгуулах хэрэг, 0.1 хувийг малын хулгайн хэрэг, 4.0
хувийг бусад хэрэг эзэлж байна.
Өмнөх оноос хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын
эсрэг хэрэг 4.5 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах
хэрэг 42.9 хувиар, малын хулгайн хэрэг 80.0 хувиар, мөрийтэй тоглоом зохион байгуулах
хэрэг 85.0 хувиар буурч, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хэрэг 24.2 хувиар,
нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэрэг 50.0 хувиар, залилах, хөрөнгө завших хэрэг
85.0 хувиар, хулгайлах хэрэг 2.1 дахин, хүн амины хэрэг 2.3 дахин, алдаатай гүйлгээ,
андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул мал завших хэрэг 2.3 дахин, дээрэмдэх хэрэг 3.0
дахин, хүрээлэн байгаа орчны эсрэг хэрэг 4.0 дахин нэмэгдэж, хүчингийн болон хүнийг амиа
хорлох нөхцөл байдалд хүргэх хэрэг өмнөх оны түвшинд байна.
Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн, нэгж байгууллагад 1.7 тэрбум төгрөгийн хохирол
учирч, 19 хүн нас барж, 276 хүн гэмтжээ. Нийт хохирлын 56.0 хувийг нь нөхөн төлүүлсэн
байна.
67

