Page 69 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 69
Гэмт хэрэгт холбогдсон 542 хүний 56.3 хувь нь эрхэлсэн ажил хөдөлмөргүй, 45.2 хувь нь
согтуугаар, 14.8 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлджээ.
63 холбогдогчтой, 50.0 сая төгрөгийн хохирлын хэмжээтэй хүүхдийн үйлдсэн 42 гэмт хэрэг
гарсан ба гэмт хэргийн тоо өмнөх оноос 2.5 дахин, холбогдогч 2.7 дахин, учруулсан
хохирлын хэмжээ 3.0 дахин нэмэгджээ.
Хэв журмын нөхцөл байдлын хувьд 449 хүн эрүүлжигдэн, 687 хүн захиргааны шийтгэлээр
баривчлагдсан байна. Өмнөх оноос баривчлагдсан хүний тоо 16.0 хувиар нэмэгдэж,
эрүүлжүүлэгдсэн хүний тоо 37.5 хувиар буурчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 1984
жолоочийг илрүүлэн, зөрчил гаргасан 1621 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасаж
шийтгэжээ. Өмнөх оноос согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд
оролцсон жолоочийн тоо 20.5 хувиар, эрх хасалт 23.6 хувиар нэмэгдсэн байна.
Шүүхээр 2588 хэрэг шийдвэрлэсний 3.1 хувийг захиргааны, 15.5 хувийг эрүүгийн, 81.4
хувийг иргэний хэрэг эзэлж байна. Өмнөх оноос нийт шийдвэрлэсэн хэрэг 28.1 хувиар,
эрүүгийн хэрэг 23.8 хувиар, иргэний хэрэг 26.9 хувиар, захиргааны хэрэг 2.1 дахин
нэмэгджээ.
Аймгийн хэмжээнд 99 удаагийн гал түймэр, галын зөрчил гарснаас пийшин, зуух, яндангийн
цоонолтоос 15, ил задгай гал, асгасан үнс нурамнаас 15, цахилгаан угсралт, ашиглалт,
техникийн буруугаас 34, лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 23 гал түймэр, галын зөрчил
гарчээ. Эдгээрээс 216.0 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оноос 3.8 дахин нэмэгдсэн
байна.
68

