Page 17 - Аймгийн ХАА-н салбарын танилцуулга 2022 онд
P. 17

ГУРАВДУГААР БҮЛЭГ: ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАР


            ТАРИАЛАЛТ


            2022 оны хаврын тариалалтаар 4779.0 га-д үр тариа, 272.6 га-д төмс, 503.2 га-д хүнсний ногоо,
            283.9 га-д малын тэжээл, 197.0 га-д техникийн ургамал тариалснаар төлөвлөгөөт зорилт үр
            тарианы хувьд 110.1 хувь, хүнсний ногоо 121.8 хувь, малын тэжээл 88.7 хувь, төмс 79.5 хувьтай
            биелсэн байна. Тариалсан талбайн нийт хэмжээ өмнөх оноос 13.1 хувиар нэмэгджээ.


            Хүснэгт 10. Тариалсан талбайн хэмжээ, га


                                                                        2021                   2022

              Тариалалт эрхэлсэн өрхийн тоо                             519                     595
              Нийт тариалсан талбай                                            5 335.9                6 035.7

                          Үр тариа                                             4 192.0                4 779.0
                          Төмс                                                    319.2                  272.6
                          Хүнсний ногоо                                           393.9                  503.2
                         Техникийн  ургамал (рапс)                                   -                   197.0
                         Малын тэжээл                                             430.8                  283.9

                    Нийт тариалсан талбайн 79.2 хувьд нь үр тариа, 8.3 хувьд нь хүнсний ногоо, 4.5 хувьд нь
            төмс, 4.7 хувьд нь малын тэжээл, 3.3 хувьд нь техникийн ургамал тариалсан байна.


            Зураг 22. Нийт тариалсан талбай, бүтцээр

























            Нийт тариалсан талбайд эзлэх хувийн жинг төрөл тус бүрээр авч үзвэл үр тарианы хувьд 0.7
            нэгж хавиар, хүнсний ногоо 0.9 нэгж хувиар нэмэгдэж, төмс 1.5 нэгж хувиар, малын тэжээл 3.4
            нэгж хувиар бага байна.






                                                           16
   12   13   14   15   16   17   18   19   20   21   22