Page 20 - Аймгийн ХАА-н салбарын танилцуулга 2022 онд
P. 20
Мал сүргийн 73.5 хувь нь бог мал, бог малын 53.1 хувь нь хонин сүрэг, бод малын дийлэнх нь
үхэр сүрэг ба аймгийн малын бүтцэд бог малын эзлэх хувийн жин өсөх хандлага жил бүр
хадгалагдаж байна.
Малын бэлчээрийн даац гэж бэлчээрийн ургамлын өсөлт, хөгжилт, нөхөн сэргэлтэд сөрөг
нөлөө үзүүлэхгүйгээр тодорхой хугацааны туршид нэг га бэлчээрт бэлчээж болох малын тоог
ойлгоно. Манай аймгийн хувьд нэг га бэлчээрийн талбайд хонин толгойд шилжүүлснээр 10
толгой мал ногдож байгааг өмнөх онуудтай харьцуулахад жил бүр өссөн үзүүлэлттэй гарч
байгаа тул малын тоо толгойг өсгөхөөс илүүтэйгээр үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарах
нь зүйтэй.
Газар тариалан
Нийт 6035.7 га-д тариалалт хийсэн ба төлөвлөгөөт зорилт 11.4 хувиар давж биелсэн байна.
Төрөл тус бүрээр авч үзвэл үр тарианы хувьд төлөвлөгөөт зорилт 110.1 хувь, хүнсний ногоо
121.8 хувь, малын тэжээл 88.7 хувь, төмс 79.5 хувьтай биелжээ. Тариалсан талбайн нийт
хэмжээ өмнөх оноос 13.1 хувиар нэмэгдсэн байна.
Тайлант онд 4339.0 га-аас 11508.6 тонн үр тариа, 273.0 га-аас 3150.0 тонн төмс, 503.2 га-аас
7325.4 тонн хүнсний ногоо хураасан нь өмнөх оноос хураан авсан хүнсний ногоо 25.3 хувиар
их, харин үр тариа 14.9 хувиар, төмс 3.3 хувиар бага байна.
Нэг га-аас 26.5 цн үр тариа, 115.4 цн төмс, 145.6 цн хүнсний ногоо хураажээ. Өмнөх оноос 1 га-
аас хураасан төмс 13.1 хувиар их, үр тариа 19.7 хувиар, хүнсний ногоо 2.0 хувиар бага байна.
Тайлант онд 9.5 мян.т хадлан бэлтгэхээс 10.1 мян.т хадлан бэлтгэж, төлөвлөгөөт зорилт 6.7
хувиар давж биелжээ. 11 аж ахуй нэгж, 1006 өрх хадланд гарч, 10.1 мян.т хадлан бэлтгэснээс
Баян-Өндөр суманд 3.7 мян.т, Жаргалант суманд 6.4 мян.т хадлан бэлтгэжээ. Аймгийн нөөцөд
118.0 тонн өвс бэлтгэсэн байна.
19