Page 19 - Аймгийн ХАА-н салбарын танилцуулга 2022 онд
P. 19
ДҮГНЭЛТ
Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн үзүүлэлтээр манай аймаг улсын дүнд харьцангуй бага
хувийг эзэлдэг ба энэ нь газар нутаг багатайн дээр уул уурхайд түшиглэсэн хотжилт түлхүү
хөгжсөнтэй холбоотой.
Нийт 84.4 мянган га газар нутагтай бөгөөд газар нутгийн 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн
эдэлбэр газар, 20.7 мянган га нь хот тосгоны суурин газар, 15.9 мянган га нь ойн сан, 1.2 мянган
га нь зам, шугам сүлжээний газар, 0.2 мянган га нь усан сан бүхий газар, 0.1 мянган га нь улсын
тусгай хэрэгцээний газар юм.
Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 39.3 мянган га нь бэлчээрийн талбай, 5.1 мянган га нь
тариалангийн талбай, 1.4 мянган га нь хадлангийн талбай, 0.3 мянган га нь атаршсан газар, 0.2
мянган га нь хөдөө аж ахуйн барилга байгууламжийн дэвсгэр газар байна.
Мал аж ахуй
Тайлант онд аймгийн хэмжээнд 983 малчин өрх, 1357 малчид мал аж ахуй эрхэлж байна.
Өмнөх оноос малчин өрх 7.3 хувиар, малчдын тоо 6.0 хувиар нэмэгджээ.
2022 онд 169.9 мянган толгой мал тоологдсон нь өмнөх оноос 15.4 мянган толгойгоор буюу 9.9
хувиар өссөнийг малын төрлөөр нь авч үзвэл ямаа 6.8 хувиар, адуу 10.5 хувиар, хонь 11.2
хувиар, үхэр 13.6 хувиар, тэмээ 26.6 хувиар өссөн байна.
Нийт тоологдсон малын 5.9 хувь нь цэвэр үүлдэр, 5.4 хувь нь сайжруулсан үүлдэр байна. Өмнөх
оноос нийт малд эзлэх цэвэр үүлдрийн хувийн жин 6.8 нэгж хувиар, сайжруулсан үүлдрийн
хувийн жин 4.3 нэгж хувиар буурчээ.
Том малын зүй бус хорогдол өмнөх оноос 38.8 хувиар их ба нийт хорогдлын 54.2 хувийг хонь,
20.8 хувийг ямаа, 13.0 хувийг үхэр, 12.0 хувийг адуу эзэлж байна.
76.6 мянган хээлтэгч мал тоологдсон нь нийт малын 45.1 хувийг эзэлж, өмнөх оноос
хээлтэгчийн тоо 12.5 хувиар буюу 8.5 мянган толгойгоор өсжээ.
Тайлант онд 64849 төл бойжуулсан нь өмнөх оноос 9.8 хувиар буюу 5785 төлөөр, 100 эхээс
бойжуулсан төл 2.2 хувиар буюу 2 толгойгоор өссөн байна.
Тайлант онд 1786 хээлтэгч мал хээл хаяж, 6348 хээлтэгч мал сувайрчээ. Өмнөх оноос хээл
хаясан хээлтэгч мал 48.5 хувь буюу 583 толгойгоор нэмэгдэж, харин сувайрсан хээлтэгч мал
18.1 хувь буюу 1406 толгойгоор буурчээ.
Малын үржлийн нормын хувьд бог малын хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироо алдагдсан байна.
Энэ байдал жилийн жилд гардаг үзэгдэл бөгөөд энэ нь мал үржлийн ажлыг бодлогоор
зохицуулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
18