Page 3 - Аймгийн ХАА-н салбарын танилцуулга 2022 онд
P. 3
ОРШИЛ
Танилцуулгын зорилго:
Аймгийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзлэх байр суурийг тодорхойлоход энэхүү
танилцуулгын зорилго оршино.
Танилцуулгын агуулга:
Танилцуулгыг хөдөө аж ахуйн 2 дэд салбараар хийж, дэд салбар бүрд 2022 оны ерөнхий
байдлыг өмнөх онтой харьцуулан судалж, өөрчлөлт, хувь хэмжээг тодорхойлохыг зорив.
Мал аж ахуйн мэдээллийн гол эх үүсвэр нь жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого
билээ. Энэхүү тооллогын дүн болон албан ёсны статистикийн сар, улирлын мэдээнд
тулгуурлан малын тооны өсөлт, бууралт, бүтэц, мал төллөлт, үржлийн байдал, сувайралт, хээл
хаялт, зүй бус хорогдол, хээлтэгч, хээлтүүлэгч, түүний тохироо, тэжээвэр амьтад, бэлчээрийн
даацын хүрэлцээ, малчин өрх, малчдын ахуйн байдлыг тодорхойллоо.
Манай аймагт гол төлөв үр тариа, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал зэргийг
тарьж ургуулдаг. Газар тариалангийн салбарын мэдээллийг албан ёсны статистикийн сар,
улирал, жилийн мэдээнд тулгуурлан тариалсан талбай, ургац хураалт, нэг га-ийн ургацын
хэмжээг өмнөх онтой харьцуулан судалсан.
2