Page 7 - Аймгийн ХАА-н салбарын танилцуулга 2022 онд
P. 7

Нийт малчдын 18.4 хувийг 16-34 насныхан, 57.9 хувийг 35-60 хүртэлх насныхан, 23.7 хувийг
            тэтгэврийн насныхан эзэлж байна. Өмнөх оноос 60 ба түүнээс дээш насныхан 0.5 нэгж хувиар,
            16-34  насныхан  1.3  нэгж  хувиар нэмэгдэж,  35-60  хүртэлх  насны  малчдын  нийт  дүнд  эзлэх
            хувийн жин 1.8 нэгж хувиар буурчээ.

            Нийт малчдын тоог хүйсээр нь авч үзвэл 39.1 хувь нь эмэгтэйчүүд, 60.9 хувь нь эрэгтэйчүүд
            байна.

            Зураг 3. Малчдын тоо, хүйс, бүтцээр























            Өмнөх онтой харьцуулахад эмэгтэйчүүдийн эзлэх  хувийн жин  3.1 нэгж хувиар  өсөж, харин
            эрэгтэйчүүдийн эзлэх хувь 3.1 нэгж хувиар буурчээ.

            МАЛЧДЫН АХУЙН ҮЗҮҮЛЭЛТ


                    2022 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнгээр малчин өрхийн
            92.3 хувь цахилгааны эх үүсвэртэй, 85.1 хувь нь телевизортой, 62.3 хувь нь автомашинтай, 26.3
            хувь нь мотоцикльтой, 2.8 хувь нь трактортой байна.

               Хүснэгт 1. Малчдын ахуйн үзүүлэлт


                                                Өрхийн тоо                   Малчин өрхийн тоонд эзлэх хувь
                                     2020         2021         2022        2020         2021         2022
             Цахилгаантай                 825          883          907         90.7         96.4        92.3
             Телевизортой                 558          751          837         61.3         82.0        85.1

             Автомашинтай                 369          326          612         40.5         35.6        62.3
             Мотоцикльтой                 159          162          259         17.5         17.7        26.3
             Трактортой                    35           24           28          3.8          2.6         2.8

                 Өмнөх  оноос  телевизортой  өрхийн  тоо  11.5  хувиар,  трактортой  өрхийн  тоо  16.7  хувиар,
            мотоцикльтой өрхийн тоо 59.9 хувиар, автомашинтай өрхийн тоо 87.7 хувиар нэмэгджээ.







                                                            6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12