Page 4 - Аймгийн ХАА-н салбарын танилцуулга 2022 онд
P. 4
НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
Малтай өрх - Малчин өрхөөс гадна малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн
үржүүлдэг өрх.
Малчин өрх - Жилийн 4 улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний
амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрх.
Малчид - Малчин өрхийн 16 ба түүнээс дээш насны гишүүд
Нас гүйцсэн мал - Малын төрөл бүр дээр сүүлийн 2 насны малыг хамруулна.
Тэмээ - 4 ба түүнээс дээш настай
Адуу - 3 ба түүнээс дээш настай
Үхэр - 2 ба түүнээс дээш настай
Хонь - тухайн жилийн төл малаас бусад насны хонь
Ямаа - тухайн жилийн төл малаас бусад насны ямаа
Өсвөр насны мал.
Тэмээ - Өнгөрсөн жилийн төл, 2, 3 настай
Адуу - Өнгөрсөн жилийн төл, 2 настай
Үхэр - Өнгөрсөн жилийн төл
Төл мал - Тухайн жилд гарсан төл.
Бэлэн хээлтэгч - Малын төрөл бүр дээр нас гүйцсэн эм малыг хамруулна.
Малын тоо, толгойн өсөлт. Оны эцсийн малаас оны эхний малыг хасаж, малын тооны
өөрчлөлтийг тоогоор илэрхийлнэ. Оны эцсийн малын тоог оны эхний малын тоонд харьцуулан
100-аар үржүүлж, өсөлт, бууралтыг хувиар илэрхийлнэ.
Төллөлтийн хувь - Төллөсөн хээлтэгчийн тоог оны эхний хээлтэгчийн тоонд харьцуулан
100-аар үржүүлнэ.
Бойжилтын хувь - Бойжсон төлийн тоог нийт гарсан төлийн тоонд харьцуулан 100-аар
үржүүлнэ.
100 эхээс бойжуулсан төл - Бойжуулсан төлийн тоог оны эхний хээлтэгч малын тоонд
харьцуулан, 100-аар үржүүлнэ.
Том малын зүй бус хорогдолд - өвчний (халдвартай, халдваргүй) хорогдол, гэнэтийн
аюулын (цас зуд, үер ус, гал түймэр, аянга цахилгаан зэрэг) хорогдол, бусад шалтгааны (малын
хариулга, арчилгаа маллагаатай холбогдон гарсан) хорогдлыг хамруулна.
3