Page 11 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга
P. 11
Нийтийн аж ахуйн үйлчилгээ
Нийтийн аж ахуйн үйлчилгээний
орлого 3.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны
мөн үеэс 7.4 хувиар буурчээ. Нийт орлогын
63.6 хувийг орон сууцны, 27.4 хувийг аж ахуйн
нэгж албан газрын, 6.5 хувийг зочид буудлын,
0.9 хувийг хог тээвэрлэлтийн, 0.7 хувийг
зөөврийн цэвэр ус борлуулалтын, 0.5 хувийг
халуун усны, 0.4 хувийг сауны орлого
бүрдүүлж байна.
Өмнөх оны мөн үеэс орон сууцны орлого 18.2 хувиар, халуун ус, зочид буудал,
сауны орлого 2.3-2.9 дахин нэмэгдэж, зөөврийн цэвэр ус борлуулалт, аж ахуй нэгж,
албан газар, хог тээвэрлэлтийн орлого 0.4-44.4 хувиар буурчээ.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлогын 99.8 хувийг Баян-Өндөр сум эзэлж
байна.
Ахуйн үйлчилгээ
Ахуйн үйлчилгээний салбарын дүнгээр
204.6 сая төгрөгийн үйлчилгээг иргэдэд
үзүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар
бага байна.
Нийт орлогын 43.4 хувийг барьцаалан
зээлдүүлэх үйлчилгээ, 36.0 хувийг үсчин, гоо
сайхан, 7.6 хувийг хими цэвэрлэгээ, 5.0 хувийг
прокат тоглоомын цэг, 5.3 хувийг зурагчин, 2.0
хувийг гутал засвар, 0.7 хувийг телевизор
засварын орлого эзэлж байна.
Нийт орлогын 44.4 хувийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, 39.0 хувийг
үсчин, гоо сайхан, 4.9 хувийг хими цэвэрлэгээ, 4.8 хувийг прокат тоглоомын цэг, 4.7
хувийг зурагчин, 1.4 хувийг гутал засвар, 0.8 хувийг телевизор засварын орлого эзэлж
байна.
10

