Page 6 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга
P. 6
Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл
нийт хэргийн 29.9 хувийг хүний эрүүл мэндийн
халдашгүй байдлын эсрэг хэрэг, 23.7 хувийг
залилах, хөрөнгө завших хэрэг, 17.5 хувийг
хулгайлах хэрэг, 7.7 хувийг дээрэмдэх хэрэг, 3.6
хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
хэрэг, 2.1 хувийг хөдөлгөөний аюулгүй байдал,
тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг
хэрэг, 0.5 хувийг малын хулгайн хэрэг, 15.0 хувийг
бусад хэрэг эзэлж байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэг, хэргийн өнгөөр
2022 Хүнийг алах -
Нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 194 Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд 7
хүргэх
Хэрэг бүртгэлтийн хэрэг (эзэнгүй 122 Хүчиндэх 1
хэрэг)
Хүүхдийн эсрэг 1
Илрүүлэлтийн хувь 22.1
Хүний эрүүл мэндийн халдашгүй
Гэмт хэрэг үйлдэгсэд 100 байдлын эсрэг 58
Хөдөлгөөний аюулгүй байдал,
тээврийн хэрэгслийн ашиглалтын 4
журмын эсрэг
Хулгайлах 34
Дээрэмдэх 15
Залилах, хөрөнгө завших 46
Малын хулгай 1
Алдаатай гүйлгээ, андуурагдсан
илгээмж, эд хөрөнгө, алдуул мал 5
завших
МЭС нөлөөлөх бодисыг хууль бусаар 2
ашиглах
Бусад 20
Өмнөх оны мөн үеэс хүний эрүүл мэнд халдашгүй байдлыг эсрэг хэрэг 56.8
хувиар, залилах, хөрөнгө завших хэрэг 58.6 хувиар, хүнийг амиа хорлох нөхцөл
байдалд хүргэх хэрэг 75.0 хувиар, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль
бусаар ашиглах хэрэг 2.0 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө,
алдуул мал завших хэрэг 2.5 дахин, хулгайлах хэрэг 2.8 дахин нэмэгдэж, мөрийтэй
тоглоом зохион байгуулах хэрэг 50.0 хувиар, хүчиндэх хэрэг 75.0 хувиар, малын
хулгайн хэрэг 85.7 хувиар буурч, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн
ашиглалтын журмын эсрэг хэрэг, хүүхдийн эсрэг хэрэг өмнөх оны мөн үеийн түвшинд
байна.
5

