Page 9 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга
P. 9
Барилга
Тайлант сард их барилгын салбарт 1 аж ахуй нэгж 2.3 тэрбум төгрөгийн
барилга угсралт, их засварын ажлыг 5 объектод хийж гүйцэтгэсний 92.5 хувь нь их
засварын ажил байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар
буурчээ.
Тээвэр, холбоо
Авто тээврийн байгууллагууд 21.0 мян.тн ачаа тээвэрлэн, 7.8 сая.тн.км-ийн
ачаа эргэлт, 470.9 мянган зорчигч тээвэрлэн, 6.8 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийж,
авто тээврийн үйлчилгээнээс 2.4 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
Өмнөх оны мөн үеэс ачаа эргэлт 0.1 хувиар, тээсэн ачаа 0.5 хувиар, тээсэн
зорчигч 11.4 хувиар, зорчигч эргэлт 2.2 дахин нэмэгдсэн байна. Тайлант сард зорчигч
тээврийн үйлчилгээнд 235 такси, 51 автобус гарч, тээврийн үйлчилгээнд 481 хүн
ажиллажээ.
Худалдаа, үйлчилгээ
Худалдаа, нийтийн хоолны 642 цэг салбар 29.8 тэрбум төгрөгийн бараа
гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 35.9 хувиар
нэмэгджээ.
8

