Page 7 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга
P. 7

Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид 288.7 сая төгрөгийн хохирол учирч,
            7 хүн нас барж, 62 хүн гэмтсэн ба нийт хохирлын  38.8 хувийг нь нөхөн төлүүлжээ.
                    Гэмт хэрэгт холбогдсон 100 хүний 63.0 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 45.0
            хувь нь согтуугаар, 14.0 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 2.0 хувь нь 18 хүртэлх
            насны хүүхэд байна.
                    Тайлант хугацаанд 64 хүн эрүүлжигдэж, 86 хүн баривчлагдсан ба өмнөх оны мөн
            үеэс  эрүүлжигдсэн  хүний  тоо  77.2  хувиар,  баривчлагдсан  хүний  тоо  26.5  хувиар
            буурчээ.
                    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 257
            жолоочийг  илрүүлж,  зөрчил  гаргасан  219  жолоочийн  эрхийг  тодорхой  хугацаагаар
            хасаж шийтгэжээ. Өмнөх оны мөн үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын
            хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 33.2 хувиар, эрх хасалт 46.0 хувиар нэмэгдсэн
            байна.


                      Аж үйлдвэр

                      Аж  үйлдвэрийн  салбарт  547.9  тэрбум  төгрөгийн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэн,
            549.3 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт
            12.7 хувиар, борлуулалт 7.0 хувиар нэмэгджээ.
                                                                                                  2022
                         Үзүүлэлт                   2020           2021           2022                 %
                                                                                                  2021

             Үйлдвэрлэлт, тэрбум төгрөг             375.6          486.2          547.9          112.7

             Борлуулалт, тэрбум төгрөг              397.7          513.3          549.3          107.0

                    Нийт  бүтээгдэхүүний  93.8  хувийг  уул  уурхай,  олборлолт,  4.1  хувийг
            боловсруулах, 2.1 хувийг цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт үйлдвэрлэжээ.






















                    Өмнөх  оны  мөн  үеэс  үйлдвэрлэлт  боловсруулах  үйлдвэрлэлийн  салбарт  4.4
            хувиар  буурч,  уул  уурхай,  олборлолтын  салбарт  13.2  хувиар,  цахилгаан,  хий,  уур
            агааржуулалтын салбарт 32.1 хувиар нэмэгдсэн байна.
                     Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас
            катодын зэс, хөшиг, хиам, хэвийн боов, бууз, банш, гоймон, хивс, цахилгаан эрчим хүч,
            хонины  мах,  нарийн  боов,  дайвар  бүтээгдэхүүн,  хэрчсэн  гурил,  дулаан  эрчим  хүч,

                                                            6
   2   3   4   5   6   7   8   9   10   11   12