Page 4 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга
P. 4
Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 36.8 хувь нь 25-34 насныхан, 29.1 хувь нь 35-
44 насныхан, 22.3 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 11.8 хувь нь 15-24 насныхан
байна.
Тайлант хугацаанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 15.9 хувь нь сургууль төгссөн,
6.6 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 4.3 хувь нь орон тооны цомхотголд орсон, 1.4
хувь нь байгууллага татан буугдсан, 71.8 хувь нь бусад шалтгаанаар ажил хайж
бүртгүүлжээ.
Нийгмийн халамж, даатгал
Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 47.1 мянган хүнд 26.3 тэрбум төгрөгийн
тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс хамрагдсан хүн
40.6 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж 22.9 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн сангаас 1.6 мянган хүнд 834.3 сая төгрөгийн халамжийн
тэтгэвэр, 2.0 мянган хүнд 350.9 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж, нийгмийн
дэмжлэг туслалцаа шаардлагатай 447 хүнд 203.1 сая төгрөгийн хөнгөлөлт, нөхцөлт
мөнгөн тусламж, 4839 ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 133.7 сая
төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн улсын төсвийн
санхүүжилтээр 21.5 мянган хүнд 1.8 тэрбум төгрөгийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт
олгосон байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн
орлогод 33.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж,
төлөвлөгөө 76.8 хувиар давж биелсэн байна.
ҮОМШӨ, ажилгүйдэл, тэтгэмж, тэтгэврийн
сангийн орлого 6.9-64.2 хувиар давж биелсэн
байна. Нийт орлого өмнөх оны мөн үеэс 28.2
хувиар нэмэгджээ.
Тайлант хугацаанд 230 хүнд шинээр тэтгэвэр тогтоосноос 70.9 хувьд нь өндөр
насны, 25.2 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 3.9 хувьд нь тэжээгчээ алдсаны
тэтгэвэр тогтоожээ. Тэтгэвэр тогтоолгосон хүний тоо өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар
бага байна.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 116.1 мянган хүнд үзлэг
хийснээс 36.1 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Өмнөх оны мөн үеэс
нийт үзлэг 1.0 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 2.2 хувиар буурсан байна.
Сэргийлэх тарилгад 2.4 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний
98.5 хувь нь бөгөөд өмнөх оны мөн үеэс хамралт 0.6 нэгж хувиар бага байна.
Эрүүл мэндийн газрын мэдээгээр тайлант хугацаанд 345 эх амаржин, 86 хүн нас
баржээ. 1000 хүнд ногдох нас баралт 0.1 промилээр нэмэгдэж, төрөлт 0.3 промилээр
буурчээ. Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллав.
3

