Page 66 - Нийгэм, эдийн засгийн хөгжлийн сарын танилцуулга 06
P. 66

14                                ТЭЭВЭР















              Авто тээврийн байгууллагууд 70.4 мян.т ачаа тээвэрлэн, 25.2 сая.т.км-ийн ачаа эргэлт, 1.5 сая
              зорчигч тээвэрлэн, 22.8 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийж, авто тээврийн үйлчилгээнээс 8.1
              тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна. Өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 11.2 хувиар,
              ачаа эргэлт 7.2 хувиар, тээсэн зорчигч 43.8 хувиар, зорчигч эргэлт 99.2 хувиар нэмэгджээ.
              Зорчигч тээврийн үйлчилгээнд 238 такси, 49 автобус гарч, тэдгээрт 491 хүн ажилласан байна.

              Тайлант хугацаанд улсын авто техникийн үзлэгт 12.9 мянган авто техник оржээ. Өмнөх оны
              мөн үеэс нийт техник 4.4 хувиар, үүнээс ачааны машин 1.3 хувиар, суудлын машин 1.6 хувиар,
              чиргүүл 13.8 хувиар, автобус 68.8 хувиар, механизм 3.7 дахин нэмэгдэж, тусгай зориулалтын
              машин болон мотоцикль 2.5-5.9 хувиар буурчээ.

              Төмөр замын тээврээр 436.1 мян.т ачаа тээвэрлэн, 407.6 сая.т.км-ийн ачаа эргэлт, 39.6 мянган
              зорчигч тээвэрлэн, 292.6 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийжээ.

              Өмнөх оны мөн үеэс төмөр замаар тээвэрлэн оруулсан барилгын материал 3.4 хувиар, цагаан
              будаа 4.0 хувиар, хүнсний ногоо 7.7 хувиар нэмэгджээ. Гурил, элсэн чихэр, ургамлын тос өмнөх
              оны мөн үеийн түвшинд байна. Тээвэрлэн гаргасан зэсийн баяжмал 5.9 хувиар, молибдены
              баяжмал  7.5  хувиар,  катодын  зэс  9.5  хувиар,  нефть  14.3  хувиар,  бусад  ачаа  38.8  хувиар
              нэмэгдсэн байна.














                                                             65
   61   62   63   64   65   66   67   68   69   70   71