Page 35 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 35
3 ХҮН АМЫН
АМЬЖИРГАА
Хангайн бүсийн хэмжээнд амьжиргааны доод түвшин 2021 онд 213800 төгрөг
болж, 2020 оноос 3.8 хувиар буюу 7.8 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Улсын хэмжээний хотын нэг өрхийн сарын дундаж орлого 2021 онд 1700382
төгрөгт хүрч, өмнөх оноос 4.2 хувь буюу 67885 төгрөгөөр нэмэгджээ. Нийт орлогын
97.1 хувийг мөнгөн орлого, 2.3 хувийг бусдаас үнэгүй авсан, 0.6 хувийг өөрийн аж
ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
Улсын хэмжээний хотын нэг өрхийн сарын дундаж зарлага 2021 онд 1545828
төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 хувь буюу 64480 төгрөгөөр буурчээ. Нийт зарлагын
24.2 хувийг хүнсний зүйлийн, 71.1 хувийг хүнсний бус бараа үйлчилгээний зарлага
эзэлж байна.
34

