Page 40 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 40

4                    НИЙГМИЙН



                                      ДААТГАЛ, ХАЛАМЖ






                    Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 63.2 мянган хүнд 128.9 тэрбум төгрөгийн
            тэтгэвэр,  тэтгэмж,  тусламж,  хөнгөлөлт  олгосон  нь  өмнөх  оноос  хамрагдсан  хүн  4.8

            хувиар буурч, олголт 13.8 хувиар нэмэгдсэн байна.
                    Нийгмийн халамжийн сангаас 1.7 мянган хүнд 5.8 тэрбум төгрөгийн халамжийн

            тэтгэвэр,  2.2  мянган  хүнд  2.1  тэрбум  төгрөгийн  нөхцөлт  мөнгөн  тэтгэмж,  нийгмийн

            дэмжлэг туслалцаа шаардлагатай 2.0 мянган хүнд 1.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт,
            нөхцөлт  мөнгөн  тусламж,  7.6  мянган  ахмад  настан  болон  хөгжлийн  бэрхшээлтэй

            иргэдэд  0.8  тэрбум  төгрөгийн  тусламж,  хөнгөлөлт,  хүн  амын  хөгжлийг  дэмжих

            чиглэлийн  улсын  төсвийн  санхүүжилтээр  29.1  мянган  хүнд  6.6  тэрбум  төгрөгийн
            тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгожээ.

                    Орон нутгийн төсвөөс 70-аас дээш насны 2.8 мянган ахмад настанд 48.6 сая
            төгрөгийн сар шинийн хүндэтгэл, 282 иргэнд 96.1 сая төгрөгийн буцалтгүй тусламж

            үзүүлсэн ба 2 иргэнийг улсын асрамжид хүргэхэд 0.3 сая төгрөгийг зарцуулжээ. Орон
            нутгаас үзүүлсэн халамжийн үйлчилгээ өмнөх оноос 38.4 хувиар бага байна.

                    Эрүүл  мэнд,  нийгмийн  даатгалын  сангийн  орлогод  149.7  тэрбум  төгрөгийг

            төвлөрүүлж,  төлөвлөгөө  155.9  хувийн  биелэлттэй  байна.  Ажилгүйдэл,  эрүүл  мэнд,
            тэтгэмж,  ҮОМШӨ,  тэтгэврийн  сангийн  орлогын  төлөвлөгөө  4.1-62.1  хувиар  давж

            биелжээ. Сангийн нийт орлого өмнөх оноос 11.3 хувиар их байна.
                    Тайлант  онд  1212  хүнд  шинээр  тэтгэвэр  тогтоосноос  73.9  хувьд  нь  өндөр

            насны, 20.4 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 5.7 хувьд нь тэжээгчээ алдсаны
            тэтгэвэр тогтоожээ. Тэтгэвэр тогтоолгосон хүний тоо өмнөх оноос 19.6 хувиар бага

            байна.







                                                            39
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45