Page 61 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 61

6                 ЭРҮҮЛ МЭНД










                    Аймгийн  хэмжээнд  эрүүл  мэндийн  88  байгууллага  үйл  ажиллагаа  явуулж

            байгаагаас 8 нь өрхийн эрүүл мэндийн төв, 75 нь хувийн эмнэлэг байна. Эдгээрт 390
            их  эмч,  433  сувилагч  ажиллаж  байна.  Хувийн  хэвшлийн  17  эмнэлэг  546  ортойгоор

            ажиллаж байгаа нь нийт орны 53.0 хувийг эзэлж байна. Аймгийн 10000 хүн тутамд 37

            их  эмч,  41  сувилагч,  98  ор,  нэг  их  эмчид  270  хүн,  нэг  сувилагчид  234  хүн  ногдож
            байна.

                    Эрүүл  мэндийн  байгууллагууд  давхардсан  тоогоор  671.7  мянган  хүнд  үзлэг
            хийснээс 39.9 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ.  Өмнөх оноос нийт

            үзлэг 3.6 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 14.3 хувиар их байна.

                    Жилийн дүнгээр 1 хүн дунджаар 6 удаа эмнэлэгт үзүүлсэн бол эмнэлэгт хэвтэж
            эмчлүүлсэн хүний дундаж ор хоног 7 байна.

                    Сэргийлэх  тарилгад  15.3  мянган  хүн  хамрагдсан  нь  нийт  хамрагдвал  зохих
            хүний 99.1  хувь нь бөгөөд өмнөх оноос хамралт 0.4 нэгж хувиар бага байна.

                    Хувийн  хэвшлийн  эрүүл  мэндийн  байгууллагууд  давхардсан  тоогоор  149.2
            мянган хүнд  үйлчилснээр,  өмнөх  оноос  үйлчлүүлсэн  хүний  тоо  27.0  хувиар,  орлого

            81.8 хувиар нэмэгджээ.

                    Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 2502 эх амаржин, 624 хүн
            нас баржээ.  Нас баралтын 5.0 хувийг нялхсын нас баралт эзэлж байна. 1000 хүнд

            ногдох төрөлт 0.7 промилээр буурч, нас баралт 1.2 промилээр, 1000 амьд төрөлтөд
            ногдох нялхсын эндэгдэл 3.8 промилээр нэмэгдсэн байна. Тайлант онд 1 эх энджээ.

                    Халдварт  өвчнөөр  өвчилсөн  12229  тохиолдол  гарсан  нь  өмнөх  оноос  16.0

            дахин  их  буюу  1078.9  продицимилээр  нэмэгджээ.  Нийт  өвчлөлтийн  94.5  хувийг
            коронавируст халдвараар өвчлөгсөд эзэлж байгаа нь халдварт өвчнөөр өвчлөгсдийн

            тоо нэмэгдэхэд шууд нөлөөлсөн байна.
                                                            60
   56   57   58   59   60   61   62   63   64   65   66