Page 101 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 101
14 ҮНЭ
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын судалгааг хэрэглээний
сагс дахь 238 нэр төрлөөр судалдаг. Судалгааны дүнгээр үнийн ерөнхий индекс
өмнөх сартай харьцуулахад 101.3 хувь байгаа бол өмнөх оны мөн үетэй
харьцуулахад 110.3 хувьтай байна.
Өмнөх оны мөн үеэс согтууруулах ундаа, тамхи, бусад бараа үйлчилгээ,
амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоолны
үйлчилгээ, орон сууц, ус, цахилгаан, түлш, хувцас бөс бараа, гутал, эм тариа,
эмнэлгийн үйлчилгээ, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа, тээвэр, хүнсний барааны
бүлгүүдийн индекс 0.9-19.4 хувиар өссөн бол боловсролын үйлчилгээ, холбоо,
шуудангийн үйлчилгээний бүлгийн хувьд өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Хүнсний барааны бүлгийн индексийн өсөлтөд гоймон, цагаан будаа, талх,
гурилан бүтээгдэхүүний үнэ 4.5-40.9 хувиар, мах махан бүтээгдэхүүний үнэ 1.5-26.1
хувиар, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 6.2-34.2 хувиар, төмс, хүнсний ногооны
үнэ 30.7-92.3 хувиар, жимс жимсгэнийн үнэ 5.5-99.4 хувиар өссөн нь, эм тариа,
эмнэлгийн үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд ампициллин эмийн үнэ 32.1
хувиар, C витамины үнэ 14.8 хувиар, боодолтой хөвөнгийн үнэ 8.3 хувиар, хувцас бөс
барааны бүлгийн индексийн өсөлтөд зарим төрлийн бэлэн хувцас, гутал, бөс
барааны үнэ 2.5-41.2 хувиар өссөн нь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн индексийн
өсөлтөд гоо сайхны хэрэглээнд зориулсан эд зүйлс 2.8-13.8 хувиар, гэр ахуйн
барааны бүлгийн индексийн өсөлтөд гэр ахуйн хэрэгсэл, гэр ахуйн зарим барааны
үнэ 1.2-36.2 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн
индексийн өсөлтөд дэвтэрийн үнэ 20.0 хувиар нэмэгдсэн нь, тээврийн бүлгийн
индексийн өсөлтөд хот доторх таксины хөлс 87.5 хувиар, дизелийн түлш, шатахууны
үнэ 47.4-68.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
100

