Page 140 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 140
ТЭЭВЭР, ХАРИЛЦАА
ХОЛБОО
Авто тээврийн байгууллагууд 135.6 мян.т ачаа тээвэрлэн, 50.8 сая.т.км-ийн ачаа эргэлт, 2.4
сая зорчигч тээвэрлэн, 44.0 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийж, авто тээврийн
үйлчилгээнээс 16.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна.
Өмнөх оноос тээсэн ачаа 1.4 хувиар буурч, ачаа эргэлт 1.1 хувиар, тээсэн зорчигч 3.7 хувиар,
тээврийн орлого 28.7 хувиар, зорчигч эргэлт 33.5 хувиар тус тус нэмэгджээ. Зорчигч
тээврийн үйлчилгээнд 213 такси, 46 автобус гарч, тэдгээрт 449 хүн ажилласан байна.
Тайлант онд улсын авто техникийн үзлэгт 24.4 мянган авто техник оржээ. Өмнөх оноос нийт
авто техник 17.4 хувиар, үүнээс суудлын машин 12.6 хувиар, автобус 29.6 хувиар, ачааны
машин 38.7 хувиар, чиргүүл 77.6 хувиар, механизм 2.8 дахин нэмэгдэж, мотоцикль 6.3
хувиар, тусгай зориулалтын машин 3.1 хувиар буурчээ.
Төмөр замын тээврээр 872.6 мян.т ачаа тээвэрлэн, 867.6 сая.т.км-ийн ачаа эргэлт, 113.9
мян.хүн зорчигч тээвэрлэн, 865.2 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийжээ.
Өмнөх оноос төмөр замаар тээвэрлэн оруулсан элсэн чихэр 25.8 хувиар, хүнсний ногоо 14.0
хувиар, ургамлын тос 7.1 хувиар, барилгын материал 1.9 хувиар нэмэгдэж, гурил 19.0
хувиар, цагаан будаа 5.0 хувиар буурчээ. Тээвэрлэн гаргасан бусад ачаа 2.4 дахин, нефть
83.3 хувиар, зэсийн баяжмал 19.8 хувиар, молибдены баяжмал 1.4 хувиар, катодын зэс 0.9
хувиар нэмэгдсэн байна.
Мэдээлэл, харилцаа холбооны байгууллагууд 29.6 тэрбум төгрөгний орлоготой ажилласны
10.2 хувийг өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагаа, 89.8 хувийг цахилгаан
холбооны үйл ажиллагааны орлого эзэлж байна. Өмнөх оноос орлого 10.8 хувиар
нэмэгджээ.
Суурин утасны цэгийн тоо 10.8 мянга, үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид 122.0 мянга,
кабелийн телевиз хэрэглэгчид 33.0 мянгад хүрч , өмнөх оноос суурин утасны цэгийн тоо 7.5
хувиар нэмэгдэж, үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 0.5 хувиар, кабелийн телевиз
хэрэглэгчдийн тоо 19.5 хувиар буурсан байна.
Тайлант оны эцэст интернет байнгын хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 132.1 мянгад
хүрчээ.
139

