Page 145 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 145

ДОТООД ХУДАЛДАА







                  Худалдаа,  нийтийн  хоолны  769  цэг  салбар  332.7  тэрбум  төгрөгийн  бараа  гүйлгээ  хийж,
                  бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оноос 28.9 хувиар нэмэгджээ.

                  Нийт бараа гүйлгээний 48.9 хувийг хүнсний дэлгүүр, 22.4 хувийг шатахуун борлуулалт, 11.9
                  хувийг  эм  борлуулалт,  9.0  хувийг  зоогийн  газар,  5.1  хувийг  барааны  дэлгүүр,  1.5  хувийг
                  барилгын материалын дэлгүүр, 0.7 хувийг авто засварын газар, 0.4 хувийг контейнер, 0.1
                  хувийг авто сэлбэгийн дэлгүүрийн орлого эзэлж байна.

                  Тайлант онд зоогийн газрын 120 цэг 29.8 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийсэн нь өмнөх
                  оноос 28.4 хувиар, үүнээс ресторан, баарны орлого 71.3 хувиар нэмэгджээ. Нийтийн хоолны
                  бараа гүйлгээний 81.6 хувийг ресторан, баарны орлого эзэлж байна.

                  Өмнөх оноос шатахуун борлуулалт 81.3 хувиар, зоогийн газрын орлого 28.4 хувиар, барааны

                  дэлгүүрийн орлого 20.9 хувиар, хүнсний дэлгүүрийн орлого 16.7 хувиар, эм борлуулалт 4.6
                  хувиар,  авто  сэлбэгийн  дэлгүүрийн  орлого  2.7  дахин,  авто  засварын  газрын  орлого  3.3
                  дахин, барилгын материалын дэлгүүрийн орлого 3.8 дахин, контейнерын орлого 4.2 дахин
                  нэмэгдэж, түргэн үйлчилгээний цэгийн орлого 6.1 хувиар буурчээ.

                  Нийт бараа гүйлгээний 99.0 хувь нь Баян-Өндөр суманд хийгдсэн байна.
























                                                               144
   140   141   142   143   144   145   146   147   148   149   150