Page 3 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 3

ХҮН АМ, ӨРХ







                  Тайлант оны эцэст аймгийн өрхийн тоо 29.3 мянга, хүн амын тоо 106.2 мянгад хүрч, өмнөх
                  оноос өрхийн тоо 0.7 хувиар, хүн амын тоо 0.1 хувиар нэмэгджээ. Хүн амын 33.2 хувь нь
                  0-15 насныхан, 57.8 хувь нь 16-59 насныхан, 9.0 хувь нь 60 ба түүнээс дээш насныхан байна.
                  90-ээс дээш насны 104 өндөр настан байгаагаас 100 настай 1, 102 настай 1 хүн байгаа нь
                  Баян-Өндөр сумын иргэд байна.

                  Аймгийн нийт хүн амын 50.9 хувь нь эмэгтэйчүүд ба хүйсийн харьцаа 96.6 байгаа нь өмнөх
                  оны түвшинд байна.

                  Аймгийн нийт өрхийн 96.6 хувь, хүн амын 96.8 хувь нь Баян-Өндөр суманд оршин сууж байна.
                  Багуудаас хамгийн их хүн амтай нь Уртбулаг, Баянцагаан, Зэст, Согоот, Дэнж, Уурхайчин,
                  Оюут,  Яргуйт,  Хүрэнбулаг,  Эрдэнэ,  Цагаанчулуут  баг  бөгөөд  эдгээрт  5.1-7.8  мянган  хүн
                  оршин сууж байгаа нь Баян-Өндөр сумын нийт хүн амын 65.5 хувийг эзэлж байна.


                  Тайлант  онд  аймгийн  хүн  амын  дундаж  наслалт  73.64  жил  болж,  улсын  дунджаас  1.46
                  жилээр өндөр ба өмнөх оноос 1.04 жилээр нэмэгджээ.

                  Аймгийн хэмжээнд 91 бүтэн өнчин, 1056 хагас өнчин хүүхэд, 18 хүртэлх насны хүүхэдтэй
                  өрх  толгойлсон  эх  1285,  өрх  толгойлсон  эмэгтэйчүүд  2557  байна.  Өмнөх  оноос  өрх
                  толгойлсон эмэгтэйчүүд 3.9 хувиар буурч, бүтэн өнчин хүүхдийн тоо 16.7 хувиар, хагас өнчин
                  хүүхдийн  тоо  8.5  хувиар,  18  хүртэлх  насны  хүүхэдтэй  өрх  толгойлсон  эх  2.8  хувиар,
                  нэмэгдсэн байна.

                  Тайлант  онд  2051  хүүхэд  төрж,  645  хүн  нас  барж,  523  гэрлэлт  бүртгэгдэж,  200  гэрлэлт
                  цуцлагдаж, 37 хүүхэд үрчлэгджээ. Өмнөх оноос нас баралт 0.9 хувиар, төрөлт 8.4 хувиар,
                  үрчлэлт 28.8 хувиар буурч, гэрлэлт 3.0 хувиар, гэр бүл цуцлалт 36.1 хувиар нэмэгджээ.

                  Нийт төрсөн хүүхдийн 54.1 хувь нь хүү, 45.9 хувь нь охин ба  төрөх үеийн хүйсийн харьцаа
                  118.0 байна. Өөрөөр хэлбэл төрсөн 100 охин тутамд 118 хүү ногдож байна гэсэн үг юм.

                  Аймгийн хэмжээнд 645 хүн нас барсны 64.2 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь өмнөх оноос 6.6
                  нэгж хувиар нэмэгдэж, нас барах үеийн хүйсийн харьцаа 179.2 болжээ.

                  Гэрлэсэн эрэгтэйчүүдийн 32.9 хувь нь 25-29 насныхан, 23.7 хувь нь 30-34 насныхан, харин
                  эмэгтэйчүүдийн хувьд 34.8 хувь нь 25-29 насныхан, 25.0 хувь нь 20-24 насныхан байна.





                                                                2
   1   2   3   4   5   6   7   8