Page 4 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 4

Гэр  бүлээ  цуцлуулсан  хосуудын  26.5  хувь  нь  15-19  жил,  27.5  хувь  нь  10-14  жил  гэр  бүл
                  байжээ. Үрчлэгдсэн хүүхдүүдийн 40.6 хувь нь 3 хүртэлх насныхан байгаа нь дийлэнх хувийг
                  эзэлж байна.

                  Тайлант онд Орхон аймагт 2173 хүн шилжин ирсэн нь өмнөх оноос 7.4 хувиар буюу 149
                  хүнээр  их  байна.  Шилжин  ирэгчдийн  6.2  хувь  нь  Хөвсгөл  аймгаас,  6.2  хувь  нь  Сэлэнгэ
                  аймгаас, 26.1 хувь нь Булган аймгаас, 34.7 хувь нь Улаанбаатар хотоос шилжин ирсэн нь
                  дийлэнх хувийг эзэлж байна. Насны хувьд шилжин ирэгчдийн 53.1 хувь нь 15-54 насныхан
                  байна.

                  Хангайн бүсийн хэмжээнд хүн амын амжиргааны доод түвшин 2022 онд 240400 төгрөгөөр
                  тогтоогдсон нь 2021 оноос 12.4 хувиар буюу 26600 төгрөгөөр нэмэгджээ.









































                                                                3
   1   2   3   4   5   6   7   8   9