Page 77 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 77

БАНК САНХҮҮ






                  Монгол  банкны  мэдээгээр  тайлант  оны  эцэст  504.8  тэрбум  төгрөгийн  зээлийн  өрийн
                  үлдэгдэл  байгаагийн  1.6  хувийг  хугацаа  хэтэрсэн  зээл,  1.6  хувийг  чанаргүй  зээл  эзэлж
                  байна. Өмнөх оноос зээлийн өрийн үлдэгдэл 10.6 хувиар, хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх
                  хувийн жин 0.7 нэгж хувиар нэмэгдэж, чанаргүй зээлийн эзлэх хувийн жин 0.1 нэгж хувиар
                  буурчээ.
                  Арилжааны банкнууд дахь хадгаламжийн үлдэгдэл 378.0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн нэг
                  хүнд  дунджаар  3561510  төгрөгийн,  нэг  хадгаламж  эзэмшигчид  3489675  төгрөгийн
                  хадгаламж  ногдож  байна.  Өмнөх  оноос  хадгаламжийн  үлдэгдэл  8.1  хувиар,  хадгаламж
                  эзэмшигчийн тоо 4.6 хувиар буурчээ.

                  Арилжааны банкуудын төгрөгийн хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.3-1.15, долларын

                  хугацаатай хадгаламжийн сарын хүү 0.1-0.28, зээлийн сарын хүү 1.0-2.4 хувьтай байна.
                  Банк  бус  санхүүгийн  5  байгууллага,  хадгаламж  зээлийн  7  хоршоо  891  хадгаламж
                  эзэмшигчийн 6.1 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 2542 иргэн, аж ахуйн нэгжид
                  15.1  тэрбум  төгрөгийн  зээл  олгосон  байна.  Өмнөх  оноос  олгосон  зээлийн  хэмжээ  15.2
                  хувиар буурч, зээлжигчийн тоо 14.7 хувиар, хадгаламжийн үлдэгдэл 28.5 хувиар, хадгаламж
                  эзэмшигчийн тоо 20.4 хувиар нэмэгджээ.

















                                                                76
   72   73   74   75   76   77   78   79   80   81   82