Page 80 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 80

ТӨСӨВ САНХҮҮ





                  Аймгийн төсөвт 194.0 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 108.3
                  хувьтай биелжээ. Татварын орлогын төлөвлөгөө 9.8 хувиар давж биелсэн бол татварын бус
                  орлогын төлөвлөгөө 4.1 хувиар тасарсан байна.

                  Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 89.5 хувь буюу 184.6 тэрбум төгрөгийн
                  зарлага санхүүжилт хийсний 0.2 хувийг эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд, 0.7
                  хувийг  нийгмийн  даатгалын  шимтгэлд,  5.1  хувийг  цалин  хөлсөнд,  14.6  хувийг  бараа
                  үйлчилгээний  зардалд,  28.6  хувийг  хөрөнгийн  зардалд,  50.8  хувийг  татаас  ба  урсгал
                  шилжүүлэгт тус тус зарцуулжээ.

                  Салбарын хувьд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт 0.1 хувийг, боловсрол,
                  соёл  урлагийн  салбарт  3.0  хувийг,  ангилагдаагүй  бусад  зардалд  28.6  хувийг,  нийтийн
                  ерөнхий үйлчилгээнд 68.3 хувийг зарцуулсан байна.

                  Өмнөх оноос төсвийн орлого 49.8 хувиар, нийт зарлага санхүүжилт 43.0 хувиар нэмэгджээ.
                  Тайлант онд орон нутгийн төсвийн байгууллагууд 131.3 сая төгрөгийн өглөгтэй байгаа нь
                  шатахууны төлбөр ажээ.
































                                                                79
   75   76   77   78   79   80   81   82   83   84   85