Page 3 - Blu_2022.04_NEGTGEL_(220506215711)
P. 3

Өмнөх  оны  мөн  үеэс  төсвийн  нийт  зарлага  санхүүжилт  34.8  хувиар  бага,
                  төсвийн орлого 19.8 хувиар их байна.


                           Банк, мөнгө, зээл

                           Монгол банкны мэдээгээр 502.6 тэрбум  төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл
                  байгаагийн 1.1 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
                  Өмнөх оны мөн үеэс зээлийн өрийн үлдэгдэл 41.2 хувиар нэмэгдэж, чанаргүй болон
                  хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувийн жин 0.8-2.7 нэгж хувиар буурчээ.
                         Тайлант  сарын  эцэст  хадгаламжийн  үлдэгдэл  461.5  тэрбум  төгрөгт  хүрч,
                  аймгийн нэг хүнд дунджаар 4347382 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 4074891
                  төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл
                  18.8 хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 2.8 хувиар буурчээ.


                           Үнэ

                           Өргөн  хэрэглээний  бараа  бүтээгдэхүүн,  үйлчилгээний  үнэ  тарифын
                  судалгааг хэрэглээний сагс дахь 238 нэр төрлөөр судаллаа. Судалгааны дүнгээр
                  үнийн ерөнхий индекс өмнөх сартай харьцуулахад 102.2 хувьтай байгаа бол өмнөх
                  оны мөн үетэй харьцуулахад 114.0 хувьтай байна.

                         Өмнөх оны мөн үеэс согтууруулах ундаа, тамхи, амралт, чөлөөт цаг, соёлын
                  бараа үйлчилгээ, бусад бараа үйлчилгээ, орон сууц, ус, цахилгаан, түлш, эм тариа,
                  эмнэлгийн  үйлчилгээ,  гэр  ахуйн  бараа,  хувцас  бөс  бараа,  гутал,  тээвэр,    зочид
                  буудал, нийтийн хоолны үйлчилгээ, хүнсний барааны бүлгүүдийн индекс  3.5-24.1
                  хувиар  өссөн  бол  боловсролын  үйлчилгээ,  холбооны  хэрэгсэл,  шуудангийн
                  үйлчилгээний бүлгийн хувьд өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
                         Хүнсний  барааны  бүлгийн  индексийн  өсөлтөд  гурил,  цагаан  будаа,  талх,
                  гурилан бүтээгдэхүүний үнэ 7.2-62.2 хувиар, мах махан бүтээгдэхүүний үнэ 8.7-25.0
                  хувиар,  сүү,  сүүн  бүтээгдэхүүний  үнэ  7.2-26.1  хувиар,  төмс  хүнсний  ногооны  үнэ
                  25.0%-2.0  дахин,  жимс  жимсгэний  үнэ  30.5-61.3  хувиар  өссөн  нь,  эм  тариа,
                  эмнэлгийн үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд ампициллин эмийн үнэ 32.1
                  хувиар, C витамины үнэ 9.8 хувиар, боодолтой хөвөнгийн үнэ 8.3 хувиар, хувцас бөс
                  барааны  бүлгийн  индексийн  өсөлтөд  зарим  төрлийн  бэлэн  хувцас,  гутал,  бөс


                                                                2
   1   2   3   4   5   6   7   8