Page 4 - Blu_2022.04_NEGTGEL_(220506215711)
P. 4
барааны үнэ 4.6-77.1 хувиар өссөн нь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн
индексийн өсөлтөд гоо сайхны хэрэглээнд зориулсан эд зүйлс 1.3-49.0 хувиар, гэр
ахуйн барааны бүлгийн индексийн өсөлтөд гэр ахуйн хэрэгсэл, гэр ахуйн зарим
барааны үнэ 1.2-97.5 хувиар, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний
бүлгийн индексийн өсөлтөд дэвтэрийн үнэ 26.3 хувиар нэмэгдсэн нь, тээврийн
бүлгийн индексийн өсөлтөд хот доторх таксины хөлс 87.5 хувиар, дизелийн түлш,
шатахууны үнэ 35.9-67.1 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Ажил эрхлэлт
Тайлант сард 573 ажлын байр бий болсны 48.0 хувь буюу 275 нь шинэ
ажлын байр байна.
Нийт бий болсон ажлын байрны 0.5
хувь нь мэдээлэл, холбооны салбарт, 3.8
хувь нь удирдлагын болон дэмжлэг
үзүүлэх үйл ажиллагааны салбарт, 13.1
хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн
салбарт, 16.2 хувь нь худалдааны салбарт,
16.8 хувь нь үйлчилгээний бусад үйл
ажиллагааны салбарт, 16.9 хувь нь
боловсролын салбарт, 32.7 хувь нь бусад
салбарт бий болжээ.
Өмнөх оны мөн үеэс нийт бий болсон ажлын байр 27.9 хувиар, шинээр бий
болсон ажлын байр 9.1 хувиар их байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 1906 хүн бүртгэлтэй байгаагийн
56.5 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс
24.9 хувиар буюу 380 хүнээр нэмэгджээ.
Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 36.9 хувь нь 25-34 насныхан, 29.7 хувь нь
35-44 насныхан, 22.0 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 11.4 хувь нь 15-24
насныхан байна.
Тайлант хугацаанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 15.5 хувь нь сургууль
төгссөн, 7.0 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 4.0 хувь нь орон тооны цомхотголд
орсон, 1.0 хувь нь байгууллага татан буугдсан, 72.5 хувь нь бусад шалтгаанаар
ажил хайж бүртгүүлжээ.
Нийгмийн халамж, даатгал
Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 50.0 мянган хүнд 52.9 тэрбум
төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс
хамрагдсан хүн 27.9 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламж 34.3
хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн сангаас 1.6 мянган хүнд 834.3 сая төгрөгийн
халамжийн тэтгэвэр, 2.0 мянган хүнд 703.7 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж,
3

