Page 8 - Blu_2022.04_NEGTGEL_(220506215711)
P. 8
Гэмт хэрэгт холбогдсон 205 хүний 60.5 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй,
43.9 хувь нь согтуугаар, 13.7 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 4.9 хувь нь 18
хүртэлх насны хүүхэд байна.
Тайлант хугацаанд 150 хүн эрүүлжигдэж, 211 хүн баривчлагдсан ба өмнөх
оны мөн үеэс эрүүлжигдсэн хүний тоо 67.4 хувиар, баривчлагдсан хүний тоо 4.5
хувиар буурчээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан
642 жолоочийг илрүүлж, зөрчил гаргасан 547 жолоочийн эрхийг тодорхой
хугацаагаар хасч шийтгэжээ. Өмнөх оны мөн үеэс согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 68.5 хувиар, эрх хасалт 2.0
дахин нэмэгдсэн байна.
Аж үйлдвэр
Аж үйлдвэрийн салбарт 1.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 1.2
их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 6.9
хувиар, борлуулалт 4.1 хувиар нэмэгджээ.
2022
Үзүүлэлт 2020 2021 2022 %
2021
Үйлдвэрлэлт, тэрбум төгрөг 643.4 1 117.9 1 194.6 106.9
Борлуулалт, тэрбум төгрөг 682.5 1 199.6 1 248.8 104.1
Нийт бүтээгдэхүүний 94.1 хувийг уул уурхай, олборлолт, 4.0 хувийг
боловсруулах, 1.9 хувийг цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт
үйлдвэрлэжээ.
Өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт уул уурхай, олборлолтын салбарт 6.6
хувиар, цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт 43.4 хувиар нэмэгдсэн бол
боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас
талх, дайвар бүтээгдэхүүн, хэвийн боов, сүлжмэл эдлэл, гудас, матрас, хонины мах,
нарийн боов, гоймон, хэрчсэн гурил, бялуу, бетон зуурмаг, бусад хэвлэмэл зүйлс,
тэмээний ноосон хөнжил, дулаан эрчим хүч, хөшиг, цахилгаан эрчим хүч, үхрийн
7

