Page 5 - Blu_2022.04_NEGTGEL_(220506215711)
P. 5
нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 1.9 мянган хүнд 549.4 сая төгрөгийн
хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламж, 5.4 мянган ахмад настан болон хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд 212.0 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг
дэмжих чиглэлийн улсын төсвийн санхүүжилтээр 22.0 мянган хүнд 2.5 тэрбум
төгрөгийн тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосон байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын
сангийн орлогод 63.4 тэрбум төгрөгийг
төвлөрүүлж, төлөвлөгөө 44.7 хувиар давж
биелсэн байна. Ажилгүйдэл, тэтгэмж,
тэтгэврийн сангийн орлогын төлөвлөгөө
11.3-38.2 хувиар давж биелсэн бол ҮОМШӨ-
ний сангийн орлого 7.2 хувиар тасарчээ.
Нийт орлого өмнөх оны мөн үеэс 28.0 хувиар
нэмэгдсэн байна.
Тайлант хугацаанд 506 хүнд шинээр тэтгэвэр тогтоосноос 71.9 хувьд нь өндөр
насны, 24.1 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4.0 хувьд нь тэжээгчээ
алдсаны тэтгэвэр тогтоожээ. Тэтгэвэр тогтоолгосон хүний тоо өмнөх оны мөн үеэс
17.7 хувиар нэмэгджээ.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 241.8 мянган хүнд үзлэг
хийснээс 34.0 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан ба өмнөх оны мөн
үеэс нийт үзлэг 3.2 хувиар нэмэгдэж, урьдчилан сэргийлэх үзлэг 4.7 хувиар буурчээ.
Сэргийлэх тарилгад 4.8 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих
хүний 98.8 хувь нь бөгөөд өмнөх оны мөн үеэс хамралт 0.5 нэгж хувиар бага байна.
Эрүүл мэндийн газрын мэдээгээр тайлант хугацаанд 707 эх амаржин, 186 хүн
нас баржээ. 1000 хүнд ногдох нас баралт 0.3 промилээр нэмэгдэж, төрөлт 1.1
промилээр, 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 4.7 промилээр буурчээ.
Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллав.
4

