Page 6 - Blu_2022.04_NEGTGEL_(220506215711)
P. 6
Халдварт өвчнөөр өвчилсөн 4077 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс
6.6 дахин их буюу 325.6 продицимилээр нэмэгджээ.
Нийт өвчлөлтийн 93.0 хувийг коронавируст халдвар, 3.7 хувийг мөөгөнцөр,
0.9 хувийг хоолны хордлого, 0.8 хувийг тэмбүү, 0.6 хувийг сүрьеэ, 0.6 хувийг
трихоманаз, 0.3 хувийг заг хүйтэн, 0.1 хувийг бусад халдварт өвчнөөр өвчлөгсөд
эзэлж байна.
Өмнөх оны мөн үеэс 10000 хүнд ногдох салхинцэцэг 0.1, тэмбүү 0.6, заг
хүйтэн 1.4 продицимилээр буурч, трихоманаз 0.9, сүрьеэ 1.1, хоолны хордлого 3.3,
мөөгөнцөр 9.8, коронавируст халдвар 319.9 продицимилээр нэмэгджээ.
Өмнөх оны мөн үед гарч байсан цусан суулга, суулгалт халдвар, кандид, гар,
хөл, амны өвчин, хачигт рикеттиозоор өвчилсөн тохиолдол гараагүй байна. Харин
өмнөх оны мөн үед гарч байгаагүй сальмонеллёз 1, бруцеллёзоор өвчилсөн 1
тохиолдол гарчээ.
Гэмт хэрэг
Цагдаагийн газрын мэдээгээр 344 гэмт хэрэгт 205 хүн холбогдон шалгагдаж,
хэргийн илрүүлэлт 33.6 хувьтай байна. Өмнөх оны мөн үеэс гэмт хэрэгт холбогдогч
48.6 хувиар, бүртгэгдсэн хэрэг 83.0 хувиар, 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд
ногдох гэмт хэрэг 22.7 продицимилээр нэмэгдэж, хэргийн илрүүлэлт 11.0 нэгж
хувиар их байна.
Бүртгэгдсэн хэргүүдийг өнгөөр нь
авч үзвэл 32.0 хувийг хүний эрүүл
мэндийн халдашгүй байдлын эсрэг
хэрэг, 26.2 хувийг залилах, хөрөнгө
завших хэрэг, 20.1 хувийг хулгайн хэрэг,
6.1 хувийг дээрэмдэх хэрэг, 2.9 хувийг
хүнийг амиа хорлох нөхцөл байдалд
хүргэх хэрэг, 1.5 хувийг хөдөлгөөний
аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн
ашиглалтын журмын эсрэг хэрэг, 0.3
хувийг малын хулгайн хэрэг, 10.9 хувийг
бусад хэрэг эзэлж байна.
5

