Page 157 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 157

16             ТЭЭВЭР, ХАРИЛЦАА


                                                                                    ХОЛБОО






                    Авто тээврийн байгууллагууд 137.5 мян.тн ачаа тээвэрлэн, 50.2 сая.тн.км-ийн

            ачаа эргэлт, 2.3 сая зорчигч тээвэрлэн, 33.0 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийж, авто

            тээврийн үйлчилгээнээс 12.9 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан байна.
                    Өмнөх оноос тээсэн ачаа 7.6 хувиар нэмэгдэж, ачаа эргэлт 11.4 хувиар, тээсэн

            зорчигч  39.1  хувиар,  зорчигч  эргэлт  27.4  хувиар  буурчээ.  Зорчигч  тээврийн
            үйлчилгээнд  240  такси,  3  микроавтобус,  50  автобус  гарч,  тэдгээрт  555  хүн

            ажиллажээ.

                    Тайлант  онд  улсын  авто  техникийн  үзлэгт  20.8  мянган  автотехник  оржээ.
            Өмнөх оноос нийт техник 5.4 хувиар, үүнээс суудлын машин 7.6 хувиар, автотобус

            2.3  хувиар,  тусгай  зориулалтын  машин  1.8  хувиар,  механизм  0.9  хувиар  нэмэгдэж,
            ачааны  машин  4.9  хувиар  буурч,  чиргүүл  болон  мотоцикль  өмнөх  оны  түвшинд

            байна.

                    Төмөр замын тээврээр 711.4 мян.тн ачаа тээвэрлэн, 694.4 сая.тн.км-ийн ачаа
            эргэлт  хийж,  27.8  мянган  зорчигч  тээвэрлэн,  102.8  сая.хүн.км-ийн  зорчигч  эргэлт

            хийжээ.
                    Өмнөх  оноос  төмөр  замаар  тээвэрлэсэн  ургамлын  тос  3.7  хувиар  нэмэгдэж,

            элсэн чихэр 6.1 хувиар, барилгын материал 16.2 хувиар, хүнсний ногоо 18.9 хувиар
            буурч, гурил болон цагаан будааны тээвэрлэлт өмнөх оны түвшинд байна. Гаргасан

            молибдены  баяжмал  2.9  хувиар,  катодын  зэс  4.7  хувиар,  үр  тариа  2.3  дахин

            нэмэгдэж, зэсийн баяжмал 10.4 хувиар, хаягдал төмөр 28.6 хувиар буурчээ.
                    Холбооны  байгууллагууд  26.7  тэрбум  төгрөгийн  орлоготой  ажилласны  9.4

            хувийг  өргөн  нэвтрүүлэг  бэлтгэх,  дамжуулах  үйл  ажиллагаа,  90.6  хувийг  цахилгаан
            холбооны үйл ажиллагааны орлого бүрдүүлж байна. Өмнөх оноос орлого 2.4 хувиар

            нэмэгджээ.
                                                           156
   152   153   154   155   156   157   158   159   160   161   162