Page 24 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 24

2    ХӨДӨЛМӨР, ЦАЛИН








                    Ажиллах хүчний түүвэр судалгааны үр дүнгээр тус аймагт 36.6 мянган ажиллах

            хүч байгаагийн 84.7 хувь буюу 31.0 мянга нь ажиллагчид,  15.3 хувь буюу 5.6 мянган
            хүн  нь  ажил  идэвхтэй  эрж  хайж  байгаа  ажилгүй  иргэд  байна.  Өмнөх  оноос

            ажиллагчдын тоо 9.9 хувиар буурч, ажил эрж хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2.2

            дахин нэмэгдэж,  ажилгүйдлийн түвшин 8.4 нэгж хувиар их байна.

                    2021  онд  аж  ахуйн  нэгж,  байгууллагын  ажиллагчдын  сарын  дундаж  цалин

            1723.4  мянган  төгрөгт  хүрч,  өмнөх  оноос  5.8  хувь  буюу  95.2  мянган  төгрөгөөр
            нэмэгдсэн байна.

                    Тайлант  хугацаанд  нийт  2058  ажлын  байр  бий  болсны  49.9  хувь  нь  шинэ
            ажлын байр байна.

                    Нийт бий болсон ажлын байрны 6.6 хувь нь зочид буудал, зоогийн газарт, 8.2
            хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 9.7 хувь нь уул уурхайн олборлолтын салбарт, 12.9

            хувь  нь  худалдааны  салбарт,  13.3  хувь  нь  боловсролын  салбарт,  14.4  хувь  нь

            боловсруулах  үйлдвэрлэлийн  салбарт,  15.6  хувь  нь  үйлчилгээний  бусад  үйл
            ажиллагааны салбарт, 19.3 хувь нь бусад салбарт бий болжээ.

                    Өмнөх  оноос  нийт  бий  болсон  ажлын  байр  12.2  хувиар,  шинээр  бий  болсон
            ажлын байр 18.8 хувиар бага байна.

                    Тайлант  оны  эцэст  Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний  газарт  2059  хүн
            бүртгэлтэй байгаагийн 57.6 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо

            өмнөх оноос 51.3 хувиар буюу 698 хүнээр их байна.

                    Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 36.1 хувь нь 25-34 насныхан, 28.7 хувь нь 35-
            44 насныхан, 22.4 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 12.8 хувь нь 15-24 насныхан

            байна.



                                                            23
   19   20   21   22   23   24   25   26   27   28   29