Page 25 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 25

ХӨДӨЛМӨР, ЦАЛИН






                  Ажиллах хүчний түүвэр судалгааны үр дүнгээр тайлант онд тус аймагт 35.4 мянган ажиллах
                  хүч байгаагийн 90.1 хувь буюу 31.9 мянга нь ажиллагчид,  9.9 хувь буюу 3.5 мянган хүн нь
                  ажил идэвхтэй эрж хайж байгаа ажилгүй иргэд байна. Өмнөх оноос ажиллагчдын тоо 2.9
                  хувиар нэмэгдэж, ажил эрж хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 37.5 хувиар, ажилгүйдлийн
                  түвшин 5.5 нэгж хувиар буурсан байна.

                  Нийт ажиллагчдын 21.7 хувь нь уул уурхай, олборлолтын салбарт, 12.2 хувь нь боловсролын
                  салбарт,  11.4  хувь  нь  худалдааны  салбарт,  11.3  хувь  нь  боловсруулах  үйлдвэрлэлийн
                  салбарт ажиллаж байна.

                  2022 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 2013.8 мянган
                  төгрөгт хүрч, өмнөх оноос 16.8 хувиар буюу 290.3 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

                  Тайлант хугацаанд нийт 2073 ажлын байр бий болсны 46.7 хувь нь шинэ ажлын байр байна.

                  Нийт бий болсон ажлын байрны 4.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт, 6.5 хувь нь уул уурхай,
                  олборлолтын салбарт, 9.3 хувь нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа,
                  албан  журмын  нийгмийн  хамгааллын  салбарт,  9.6  хувь  нь  үйлчилгээний  бусад  үйл
                  ажиллагааны  салбарт,  16.4  хувь  нь  боловсролын  салбарт,  18.2  хувь  нь  боловсруулах
                  үйлдвэрлэлийн  салбарт,  19.0  хувь  нь  бөөний  болон  жижиглэнгийн  худалдаа,  машин
                  мотоциклийн засвар үйлчилгээний салбарт, 16.2 хувь нь бусад салбарт бий болжээ.

                  Өмнөх оноос нийт бий болсон ажлын байр 0.7 хувиар нэмэгдэж, шинээр бий болсон ажлын
                  байр 5.6 хувиар буурчээ.

                  Тайлант  оны  эцэст  Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний  газарт  1376  хүн  бүртгэлтэй
                  байгаагийн 57.0 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оноос 33.2
                  хувиар буюу 683 хүнээр бага байна.

                  Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 37.8 хувь нь 25-34 насныхан, 32.3 хувь нь 35-44 насныхан,
                  22.0 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 7.9 хувь нь 15-24 насныхан байна.

                  Бүртгэлтэй  ажилгүйчүүдийн    54.3  хувийг  бүрэн  дунд,  33.7  хувийг  дээд,  5.2  хувийг
                  мэргэжлийн  анхан  шатны,  3.5  хувийг  тусгай  дунд,  2.4  хувийг  суурь,  0.4  хувийг  бага
                  боловсролтой, 0.5 хувийг боловсролгүй хүмүүс эзэлж байна.
                  Тайлант онд 3.6 мянган хүн ажил хийж бүртгүүлсний 14.9 хувь нь сургууль төгссөн, 8.4 хувь
                  нь  өөр  газраас  шилжиж  ирсэн,  3.4  хувь  нь  орон  тооны  цомхотголд  орсон,  1.2  хувь  нь
                  байгууллага татан буугдсан, 72.1 хувь нь бусад шалтгаанаар  ажил хайж  бүртгүүлжээ.


                                                                24
   20   21   22   23   24   25   26   27   28   29   30