Page 91 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 91

ХӨДӨӨ АЖ АХУЙ






                  Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор 169.9 мянган толгой мал тоологдсон нь
                  өмнөх оноос 9.9 хувиар нэмэгджээ.

                  Бэлэн  тоологдсон  малын  97.3  хувь  нь  иргэдийн  хувийн,  2.7  хувь  нь  аж  ахуй  нэгж
                  байгууллагын мал бөгөөд 10 байгууллагад 4.6 мянган толгой мал тоологдлоо.

                  Нийт малын 39.0 хувийг хонь, 34.5 хувийг ямаа, 16.3 хувийг үхэр, 10.2 хувийг адуу эзэлж
                  байна. Нийт малын 26.5 хувь нь бод мал, 73.5 хувь нь бог мал байна. Өмнөх оноос тэмээ 17,
                  адуу 1648, үхэр 3297, ямаа 3744, хонь 6651 толгойгоор өсжээ.

                  Өмнөх оноос Баян-Өндөр сумын малын тоо 18.3 хувиар, Жаргалант сумынх 2.0 хувиар өссөн
                  ба нийт малын 52.4 хувь нь Баян-Өндөр суманд тоологджээ.

                  Аймгийн хэмжээнд малтай 1350 өрх байгаагаас 72.8 хувь нь буюу 983 малчин өрх ба 1357

                  иргэн мал аж ахуй эрхэлж байна.

                  Нийт малчдын 57.9 хувь нь 35-60 хүртэлх насны, 23.7 хувь нь тэтгэврийн насны, 18.4 хувь нь
                  16-34 насны малчид ба хүйсийн хувьд 39.1 хувь нь эмэгтэйчүүд байна.

                  Малтай нийт өрхийн 66.6 хувь нь 100 хүртэл толгой малтай ба нэг мянгаас дээш толгой
                  малтай 6 малчин өрх байна. Малтай нэг өрхөд дунджаар 123, малчин нэг өрхөд дунджаар
                  168  толгой  мал  ногдож,  өмнөх  оноос  малтай  нэг  өрхөд ногдох  малын тоо  5 толгойгоор
                  нэмэгджээ.

                  Аймгийн дүнгээр 76.6 мянган хээлтэгч мал тоологдсон нь нийт малын 45.1 хувь ба өмнөх
                  оноос хээлтэгчийн тоо 12.5 хувиар буюу 8.5 мянган толгойгоор өссөн байна.

                  Тайлант онд 1818 толгой хээлтүүлэгч мал тоологдсоны 34.5 хувь нь азарга, 25.1 хувь нь хуц,
                  21.6 хувь нь ухна, 18.6 хувь нь бух, 0.2 хувь буур байна. Нэг хээлтүүлэгчид 11 ингэ, 9 гүү, 35
                  үнээ, 70 эм хонь, 69 эм ямаа ногдож, буурны хувьд үржлийн норм 10.0 хувиар, хуц, ухны
                  үржлийн  норм  2.3  дахин  их,  бухны  хувьд  үржлийн  нормын  хэмжээнд,  азарганы  хувьд
                  үржлийн  нормоос  бага  хээлтэгч  ногдож  байна.  Үүнээс  харахад  бог  малд  хээлтэгч
                  хээлтүүлэгчийн тохироо алдагджээ.

                  Оны эхний төллөх эх малын 95.9 хувь буюу 65.3 мянган хээлтэгч мал төллөж, гарсан төлийн
                  99.3 хувийг бойжуулжээ. Өмнөх оноос төллөлт 2.2 нэгж хувиар их, төл бойжилт 0.3 нэгж
                  хувиар бага байна. Бойжуулсан төлийн 7.3 хувь нь унага, 15.3 хувь нь тугал, 40.5 хувь нь
                  хурга, 36.9 хувь нь ишиг байна.

                                                                90
   86   87   88   89   90   91   92   93   94   95   96