Page 92 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 92
Нийт гарсан төлийн 0.7 хувь буюу 482 толгой төл хорогджээ. Өмнөх оноос 100 эхээс
бойжуулсан ботго 16, унага 6 толгойгоор бага, хурга, тугал, ишиг 1-4 толгойгоор өссөн байна.
Тайлант онд 798 толгой том мал зүй бусаар хорогдож, мал онд оролт 99.5 хувьтай байгаа нь
өмнөх оноос 0.1 нэгж хувиар их байна. Нийт хорогдсон малын 54.2 хувь нь хонь, 20.8 хувь
нь ямаа, 13.0 хувь нь үхэр, 12.0 хувь нь адуу байна. Баян-Өндөр суманд 508 толгой том мал
зүй бусаар хорогдсон нь нийт хорогдлын 63.7 хувийг эзэлж байна.
Аймгийн хэмжээнд 590 гахай, 3166 шувуу, 279 бүл зөгий тоологдож, өмнөх оноос шувуу 2.5
дахин, гахай 2.3 дахин, харин зөгий 50 бүл буюу 21.8 хувиар өсжээ.
Аймгийн мал эмнэлгийн байгууллагууд давхардсан тоогоор 269.8 мянган толгой мал,
амьтдад үзлэг хийж, 164.9 мянган мал, амьтдыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд, 235.1 мянган толгой мал, амьтдыг паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх
арга хэмжээнд хамруулжээ. Өмнөх оноос үзлэг хийсэн мал, амьтдын тоо 49.5 хувиар,
халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулсан мал, амьтдын тоо 49.4
хувиар нэмэгдсэн байна. Паразит өвчнөөр 24.9 мянган толгой мал, амьтан, халдварт
өвчнөөр 5 мал, амьтан өвчилжээ.
Аймгийн хэмжээнд 74.1 мян.м.куб багтаамж бүхий 11 усан сан, 248 худаг байгаагийн 48.4
хувийг иргэдийн хувийн худаг эзэлж байна.
Хаврын тариалалтаар 4779.0 га-д үр тариа, 272.6 га-д төмс, 503.2 га-д хүнсний ногоо, 283.9
га-д малын тэжээл, 9.9 га-д жимс, жимсгэнэ тариалснаар төлөвлөгөөт зорилт үр тарианы
хувьд 110.1 хувь, хүнсний ногоо 121.8 хувь, малын тэжээл 88.7 хувь, төмс 79.5 хувьтай
биелсэн байна. Тариалсан талбайн нийт хэмжээ өмнөх оноос 11.6 хувиар нэмэгджээ.
Тайлант онд 4339.0 га-аас 11508.6 тонн үр тариа, 272.6 га-аас 3150.0 тонн төмс, 503.2 га-аас
7325.4 тонн хүнсний ногоо хураасан нь өмнөх оноос хураан авсан хүнсний ногоо 25.3 хувиар
их, харин үр тариа 14.9 хувиар, төмс 3.3 хувиар бага байна.
Нэг га-аас 26.5 цн үр тариа, 115.4 цн төмс, 145.6 цн хүнсний ногоо хураажээ. Өмнөх оноос 1
га-аас хураасан төмс 13.1 хувиар их, үр тариа 19.9 хувиар, хүнсний ногоо 2.0 хувиар бага
байна.
Тайлант онд 9.5 мянган тн хадлан бэлтгэхээс 10.1 мян.т хадлан бэлтгэж, төлөвлөгөөт
зорилт 6.7 хувиар давж биелжээ. 11 аж ахуй нэгж, 1006 өрх хадланд гарч, 10.1 мян.т хадлан
бэлтгэснээс Баян-Өндөр суманд 3.7 мян.т, Жаргалант суманд 6.4 мян.т хадлан бэлтгэжээ.
Аймгийн нөөцөд 118.0 тонн өвс бэлтгэсэн байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 25.0 мянган
өрх газар өмчлөх хүсэлт гаргаснаас 21.1 мянган өрхөд 1640.6 га газрыг гэр бүлийн
хэрэгцээний зориулалтаар өмчлүүлснээр иргэдийн хүсэлтийн 84.6 хувийг барагдуулжээ.
Тайлант онд 27.04 га газрыг 314 өрхөд өмчлүүлсэн байна. Газрын төлбөрт 23.1 тэрбум
төгрөгийг төвлөрүүлсэн нь өмнөх оноос 10.0 хувиар нэмэгджээ.
91

