Page 2 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 2

АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН
                                     2022 ОНЫ 03 САРЫН ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА



                     Төсөв санхүү

                     Аймгийн төсөвт 34.3 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл
            79.9 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 23.6 хувиар тасарч, татварын бус
            орлогын төлөвлөгөө 57.5 хувиар даван биелжээ.
                     Орон нутгийн төсвөөс төлөвлөгөөт санхүүжилтийн 18.4 хувь буюу 9.8 тэрбум
            төгрөгийн зарлага санхүүжилт хийсний 4.0 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 9.8
            хувийг хөрөнгийн зардалд, 12.5 хувийг татаас ба урсгал шилжүүлэгт, 31.9 хувийг цалин
            хөлсөнд, 41.8 хувийг бараа үйлчилгээний зардалд зарцуулжээ.

                    Салбарын хувьд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн салбарт  0.1 хувийг,
            эрүүл  мэнд,  спортын  салбарт  0.1  хувийг,  ангилагдаагүй  бусад  зардалд  9.9  хувийг,
            боловсрол,  соёл  урлагийн  салбарт  22.5  хувийг,  нийтийн  ерөнхий  үйлчилгээнд  67.4
            хувийг, зарцуулсан байна.
                    Өмнөх оны мөн үеэс орлого 0.4 хувиар их, нийт зарлага санхүүжилт 46.2 хувиар
            буурсан байна.

                     Банк, мөнгө, зээл

                     Монгол банкны мэдээгээр 487.0 тэрбум  төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл
            байгаагийн 0.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 1.5 хувийг чанаргүй зээл эзэлж байна.
            Өмнөх оны мөн үеэс зээлийн өрийн үлдэгдэл 39.3 хувиар нэмэгдэж, чанаргүй болон
            хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувийн жин 0.7-3.4 нэгж хувиар буурчээ.

                    Тайлант  сарын  эцэст  хадгаламжийн  үлдэгдэл  401.8  тэрбум  төгрөгт  хүрч,
            аймгийн нэг хүнд дунджаар 3803136 төгрөгийн, нэг хадгаламж эзэмшигчид 3524166
            төгрөгийн хадгаламж ногдож байна. Өмнөх оны мөн үеэс хадгаламжийн үлдэгдэл 2.7
            хувиар, хадгаламж эзэмшигчийн тоо 2.5 хувиар буурчээ.
                    Банкуудын  төгрөгийн  хугацаатай  хадгаламжийн  сарын  хүү  0.3-0.88  хувь,
            зээлийн сарын хүү 1.1-1.9 хувьтай байна.

                    Банк бус санхүүгийн 5 байгууллага, 7 хадгаламж зээлийн хоршоо 829 хадгаламж
            эзэмшигчийн 5.3 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 1055 иргэд, аж ахуйн
            нэгжид 3.9 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Өмнөх оны мөн үеэс олгосон зээлийн
            хэмжээ 20.8 хувиар, зээлжигчийн тоо 31.9 хувиар, хадгаламж 25.1 хувиар нэмэгдэж,
            хадгаламж эзэмшигчийн тоо 1.1 хувиар буурсан байна.

                      Гадаад худалдаа

                     Тайлант  хугацаанд  гадаад  худалдааны  нийт  эргэлт  953.9  тэрбум  төгрөгт
            хүрсний 89.1 хувийг экспорт, 10.9 хувийг импорт эзэлж байна.
                    Оны  эхний  3  сарын  байдлаар  148.3  мян.тн  зэсийн  баяжмал,  1.1  мян.тн
            молибдены  баяжмал,  0.8  мян.тн  катодын  зэс  зэрэг  850.1  тэрбум  төгрөгийн  бараа
            бүтээгдэхүүн экспортолж, хүхрийн хүчил 1.8 мян.тн, тээрмийн ган бөмбөлөг 4.6 мян.тн,


                                                            1
   1   2   3   4   5   6   7