Page 4 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 4
Оны эхний 3 сарын байдлаар 368 хүн шилжин ирсний 41.8 хувь нь Улаанбаатар
хотоос, 22.8 хувь нь Булган аймгаас, 5.2 хувь нь Хөвсгөл аймгаас шилжин ирсэн нь
дийлэнх хувийг эзэлж байна. Насны хувьд шилжин ирэгсдийн 53.5 хувь нь 15-54
насныхан байна.
Нийгмийн халамж, даатгал
Аймгийн дүнгээр давхардсан тоогоор 49.1 мянган хүнд 37.6 тэрбум төгрөгийн
тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт олгосноос 1.6 мянган хүнд 834.3 сая төгрөгийн
халамжийн тэтгэвэр, 2.0 мянган хүнд 522.9 сая төгрөгийн нөхцөлт мөнгөн тэтгэмж,
нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 1881 хүнд 414.4 сая төгрөгийн хөнгөлөлт,
нөхцөлт мөнгөн тусламж, 5.0 мянган ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд 154.2 сая төгрөгийн тусламж, хөнгөлөлт, хүн амын хөгжлийг дэмжих чиглэлийн
улсын төсвийн санхүүжилтээр 21.7 мянган хүнд 2.2 тэрбум төгрөгийн тэтгэмж,
тусламж, хөнгөлөлт олгожээ.
Өмнөх оны мөн үеэс хамрагдсан хүн 29.9 хувиар, олгосон халамжийн хэмжээ
24.9 хувиар нэмэгдсэн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлогод 44.9 тэрбум төгрөг төвлөрүүлснээр,
төлөвлөгөө 41.4 хувиар давж биелжээ. Ажилгүйдэл, тэтгэмж, тэтгэвэрийн сангийн
орлого 10.3-31.9 хувиар давж биелж, ҮОМШӨ-ний сангийн орлого 7.2 хувиар тасарсан
байна. Сангийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 17.3 хувиар их байна.
Тайлант хугацаанд 380 хүнд шинээр тэтгэвэр тогтоосноос 72.4 хувьд нь өндөр
насны, 23.4 хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, 4.2 хувьд нь тэжээгчээ алдсаны
тэтгэвэр тогтоосон нь өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн даатгалд 100.5 мянган хүн даатгуулсаны 69.7 хувь нь төр
төлбөрийг нь даадаг, 30.3 хувь нь заавал даатгуулагсад байна. Өмнөх оны мөн үеэс
эрүүл мэндийн даатгалд даатгуулагч 5.2 хувиар өсчээ.
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 182.4 мянган хүнд үзлэг
хийснээс 34.7 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Өмнөх оны мөн үеэс
нийт үзлэг 0.3 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 3.0 хувиар буурчээ.
Сэргийлэх тарилгад 3.6 мянган хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүний
98.7 хувь нь бөгөөд өмнөх оны мөн үеэс хамралт 0.7 пунктээр бага байна.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 43.5
мянган хүнд үйлчилснээр, өмнөх оны мөн үеэс үйлчлүүлсэн хүний тоо 18.9 хувиар,
орлого 74.9 хувиар нэмэгджээ.
Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 519 эх амаржин, 144 хүн
нас баржээ. Нас баралтын 0.7 хувийг нялхсын нас баралт эзэлж байна. 1000 хүнд
ногдох нас баралт 0.3 промилээр нэмэгдэж, төрөлт 0.8 промилээр, 1000 амьд
төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 4.8 промилээр тус тус буурчээ. Тайлант хугацаанд
эхийн эндэгдэлгүй ажиллав.
3

