Page 5 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 5

Халдварт өвчнөөр өвчилсөн 3966 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 13.8
            дахин их буюу 347.8 продицимилээр нэмэгджээ.

                    Нийт өвчлөлтийн  95.6 хувийг коронавируст халдвар, 2.4 хувийг мөөгөнцөр, 0.7
            хувийг тэмбүү, 0.6 хувийг сүрьеэ, 0.5 хувийг трихоманаз, 0.2 хувийг заг хүйтэн эзэлж
            байна.

                    Өмнөх оны мөн үеэс 10000 хүнд ногдох трихоманаз 0.6, сүрьеэ 1.0, мөөгөнцөр
            5.3 продицимилээр нэмэгдэж, бусад халдварт өвчний гаралт 0.2-1.0 продицимилээр
            буурчээ.
                    Өмнөх оны мөн үед гарч байсан цусан суулга, хоолны хордлого, гар, хөл, амны
            өвчнөөр өвчилсөн тохиолдол гараагүй байна. Харин өмнөх оны мөн үед гарч байгаагүй
            коронавируст халдвараар өвчилсөн 3791 тохиолдол гарсан байна.


                     Гэмт хэрэг

                     Цагдаагийн  газрын  мэдээгээр  271  хэрэгт  152  хүн  холбогдон  шалгагдаж,
            хэргийн илрүүлэлт 30.1 хувьтай байна. Өмнөх оны мөн үеэс гэмт хэрэгт холбогдогч
            43.4 хувиар, бүртгэгдсэн хэрэг 96.4 хувиар, хэргийн илрүүлэлт 8.4 нэгж хувиар, 18–аас
            дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 19.4 продицимилээр нэмэгдсэн байна.
                    Бүртгэгдсэн  хэргүүдийг  өнгөөр  нь  авч  үзвэл  нийт  хэргийн  30.6  хувийг  хүний
            эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, 25.5 хувийг залилах, хөрөнгө завших
            хэрэг, 19.2 хувийг хулгайн хэрэг, 7.0 хувийг дээрэмдэх хэрэг, 2.2 хувийг хүнийг амиа
            хорлох  нөхцөл  байдалд  хүргэх  хэрэг,  1.5  хувийг  хөдөлгөөний  аюулгүй  байдал,
            тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг, 0.4 хувийг малын хулгайн хэрэг,
            13.6 хувийг бусад хэрэг эзэлж байна.

                    Өмнөх  оны  мөн  үеэс  хүний  эрүүл  мэнд  халдашгүй  байдлын  эсрэг  хэрэг  72.9
            хувиар, залилах, хөрөнгө завших хэрэг 2.0 дахин, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд
            хүргэх хэрэг 3.0 дахин, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, алдуул
            мал завших хэрэг 3.0 дахин, хулгайлах хэрэг 3.3 дахин, хүрээлэн байгаа орчны эсрэг
            хэрэг  9.0  дахин  нэмэгдэж,  хүчиндэх  хэрэг  40.0  хувиар,  мөрийтэй  тоглоом  зохион
            байгуулах хэрэг 62.5 хувиар, малын хулгайн хэрэг 87.5 хувиар буурч,  мансууруулах
            эм,  сэтгэцэд  нөлөөлөх  бодисыг  хууль  бусаар  ашиглах  хэрэг,  хөдөлгөөний  аюулгүй
            байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг хэрэг, хүүхдийн эсрэг хэрэг,
            нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг хэрэг өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
            Тайлант үед хүн амины хэрэг, эрүүл мэндийн эсрэг хэрэг, орчиндоо аюул учруулах
            амьтныг зохих хамгаалалтгүй байлгах хэрэг гараагүй байна.

                    Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид 559.5 сая төгрөгийн хохирол учирч,
            6 хүн нас барж, 87 хүн гэмтсэн ба нийт хохирлын  42.6 хувийг нь нөхөн төлүүлжээ.
                    Гэмт хэрэгт холбогдсон 152 хүний 61.2 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 42.1
            хувь нь согтуугаар, 13.2 хувь нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн ба 3.3 хувь нь 18 хүртэлх
            насны хүүхэд байна.

                    Тайлант хугацаанд 103 хүн эрүүлжигдэж, 149 хүн баривчлагдсан ба өмнөх оны
            мөн үеэс эрүүлжигдсэн хүний тоо 76.2 хувиар, баривчлагдсан хүний тоо 13.9 хувиар
            буурчээ.



                                                            4
   1   2   3   4   5   6   7   8   9   10