Page 7 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 7
Зүй бусаар хорогдсон том малын 18.2 хувь үхэр, 21.2 хувь нь адуу, 24.2 хувь нь
хонь, 36.4 хувь нь ямаа байна.
Аймгийн мал эмнэлгийн байгууллагууд 1.5 мянган толгой малд туулгалт хийж,
8.3 мянган толгой малд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд,
паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 7.9 мянган толгой малыг
хамруулсан байна. Өмнөх оны мөн үеэс туулгалт хийсэн мал 53.5 хувиар,
боловсруулалт хийсэн мал амьтад 26.3 хувиар бага байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 23.2
мянган өрх газар өмчлөх хүсэлт гаргаснаас 20.8 мянган өрхөд 1613.58 га газрыг гэр
бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлснээр иргэдийн хүсэлтийн 89.6 хувийг
барагдуулжээ.
Барилга
Тайлант хугацаанд их барилгын салбарт 5 аж ахуй нэгж 10.1 тэрбум төгрөгийн
барилга угсралт, их засварын ажлыг 12 обьектод хийж гүйцэтгэсний 53.7 хувь нь их
засварын ажил байна.
Гүйцэтгэсэн ажлын дүн өмнөх оны мөн үеэс 2.2 дахин их байна.
Тээвэр, холбоо
Авто тээврийн байгууллагууд 31.2 мян.тн ачаа тээвэрлэн, 11.9 сая.тн.км-ийн
ачаа эргэлт, 657.6 мянган зорчигч тээвэрлэн, 10.3 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийж,
авто тээврийн үйлчилгээнээс 3.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ.
Өмнөх оны мөн үеэс тээсэн зорчигч 0.3 хувиар их, зорчигч эргэлт 1.9 дахин
их, тээсэн ачаа 2.0 хувиар, ачаа эргэлт 3.7 хувиар нэмэгджээ. Зорчигч тээврийн
үйлчилгээнд 253 такси, 50 автобус гарч, тээврийн үйлчилгээнд 510 хүн ажилласан
байна.
Төмөр замын тээврээр 159.3 мян.тн ачаа тээвэрлэн, 314.2 сая.тн.км-ийн ачаа
эргэлт, 21.2 мян.хүн зорчигч тээвэрлэн, 5.4 сая.хүн.км-ийн зорчигч эргэлт хийжээ.
Өмнөх оны мөн үеэс төмөр замаар тээвэрлэн оруулсан барилгын материал 8.3
хувиар нэмэгдэж, хүнсний ногоо 20.0 хувиар, ургамлын тос 28.6 хувиар, гурил 42.9
хувиар буурчээ. Элсэн чихэр болон цагаан будаа өмнөх оны мөн үеийн түвшинд байна.
Тээвэрлэн гаргасан катодын зэс 17.1 хувиар, молибдены баяжмал 22.2 хувиар, зэсийн
баяжмал 27.3 хувиар буурсан байна. Бусад ачаа 8.8 хувиар нэмэгджээ.
Худалдаа, үйлчилгээ
Худалдаа, нийтийн хоолны 661 цэг салбар 52.3 тэрбум төгрөгийн бараа
гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар
нэмэгджээ.
Нийт бараа гүйлгээний 51.2 хувийг хүнсний дэлгүүр, 26.9 хувийг шатахууны
борлуулалт, 7.5 хувийг эм борлуулалтын орлого, 7.2 хувийг зоогийн газар, 6.3 хувийг
барааны дэлгүүр, 0.4 хувийг авто засварын газар, 0.3 хувийг контейнер, 0.1 хувийг
6

