Page 6 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 6

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан 461
            жолоочийг илрүүлж, зөрчил гаргасан 393 жолоочийн эрхийг тодорхой хугацаагаар хасч
            шийтгэжээ.  Өмнөх  оны  мөн  үеэс  согтуугаар  тээврийн  хэрэгсэл  жолоодон  замын
            хөдөлгөөнд оролцсон жолоочийн тоо 21.0 хувиар, эрх хасалт 44.0 хувиар нэмэгдсэн
            байна.


                     Аж үйлдвэр
                     Аж  үйлдвэрийн  салбарт  834.1  тэрбум  төгрөгийн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэн,
            829.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан ба өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт
            6.4 хувиар өсч, борлуулалт 1.3 хувиар буурчээ.

                    Нийт  бүтээгдэхүүний  93.6  хувийг  уул  уурхай,  олборлолт,  4.3  хувийг
            боловсруулах, 2.1 хувийг цахилгаан, хий, уур агааржуулалтын салбарт үйлдвэрлэжээ.
            Өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 0.2 хувиар,
            цахилгаан,  хий,  уур  агааржуулалтын  салбарт  4.7  хувиар  буурч,  уул  уурхай,
            олборлолтын салбарт 7.0 хувиар нэмэгдсэн байна.

                    Боловсруулах  салбарын  үйлдвэрлэлтийн  51.9  хувийг  металл  боловсруулах
            үйлдвэрлэл,  26.9  хувийг  нэхмэл  болон  сүлжмэл  хувцас  үйлдвэрлэл,  14.0  хувийг
            хүнсний  бүтээгдэхүүн  үйлдвэрлэл,  2.8  хувийг  төмөрлөг  бус  эрдэс  бодисоор  хийсэн
            эдлэл, 2.4 хувийг хувцас үйлдвэрлэл, 1.0 хувийг резинэн болон хуванцар бүтээгдэхүүн
            үйлдвэрлэл, 0.7 хувийг хэвлэх үйл ажиллагаа, 0.1 хувийг машин тоног төхөөрөмжөөс
            бусад төмөр эдлэл үйлдвэрлэл, 0.1 хувийг тавилга үйлдвэрлэл, 0.1 хувийг цахилгаан
            тоног төхөөрөмж үйлдвэрлэл эзэлж байна.
                     Үйлдвэрлэсэн гол нэр төрлийн 57 бүтээгдэхүүнийг судалгаанд хамруулснаас
            бууз, банш, талх, хэвийн боов, хивс, гоймон, сүлжмэл эдлэл, буриад гутал, нарийн
            боов,  бялуу,  бусад  хэвлэмэл  зүйлс,  хэрчсэн  гурил,  дулаан  эрчим  хүч,  тараг,  гудас,
            матрас,  дайвар  бүтээгдэхүүн 1.1-95.8  хувиар,  цахилгаан эрчим  хүч,  ноосон алчуур,
            нөмрөг,  хонины  мах,    цахилгаан  дамжуулагч  уртасгагч  залгуур,  ажлын  хувцас,
            хулдаасан хэвлэл, тэмээний ноосон хөнжил, ноолууран алчуур, нөмрөг, үхрийн мах,
            хайрга  2.0-5.9  дахин  өсч,  бусад  бүтээгдэхүүний  үйлдвэрлэлт  1.2-96.7  хувиар
            буурснаас амтат ус, ундаа 96.7 хувиар буурчээ.

                    Өмнөх  оны  мөн  үеэс  аж  үйлдвэрийн  салбарт  ажиллагсдын  тоо  0.5  хувиар,
            хөдөлмөрийн бүтээмж 5.9 хувиар нэмэгдсэн байна.

                     Хөдөө аж  ахуй

                     Оны эхний төллөх эх малын 18.5 хувь буюу 11691 толгой хээлтэгч мал төллөж,
            гарсан төл 99.8 хувь бойжиж байна. Өмнөх оны мөн үеэс төллөлт 3.6 нэгж хувиар,
            төлийн хорогдол 2.4 дахин их байна.
                    Бойжуулж буй төлийн 52.8 хувийг нь хурга, 39.6 хувийг нь ишиг, 6.5 хувийг тугал,
            1.1 хувийг унага эзэлж байна.

                    Тайлант хугацаанд 66 толгой том мал зүй бусаар хорогдож, мал онд оролт 99.96
            хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 0.2 нэгж хувиар их байна. Баян-Өндөр суманд
            55 том мал, Жаргалант суманд 11 том мал хорогджээ.




                                                            5
   1   2   3   4   5   6   7   8   9   10   11