Page 3 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 3

дизелийн түлш 8.6 мян.тн, бензин 8.7 мян.тн зэрэг нийт дүнгээр 103.8 тэрбум төгрөгийн
            бараа бүтээгдэхүүн импортоор авчээ.

                    Өмнөх  оны  мөн  үеэс  экспортолсон  зэсийн  баяжмал  3.6  хувиар,  молибдены
            баяжмал 31.2 хувиар, катодын зэс 75.8 хувиар буурсан бол импортолсон дизелийн
            түлш 48.3 хувиар, бензин 55.4 хувиар, тээрмийн ган бөмбөлөг 64.3 хувиар өсч, хүхрийн
            хүчил 30.8 хувиар буурсан байна.
                    Өмнөх оны мөн үеэс гадаад худалдааны нийт эргэлт 18.3 хувиар, экспорт 14.5
            хувиар,  импорт 62.4 хувиар нэмэгджээ.


                     Ажил эрхлэлт

                     Тайлант улиралд 361 ажлын байр бий болсны 51.8 хувь нь шинэ ажлын байр
            байна.

                    Нийт  ажлын  байрны  0.6  хувь  нь  мэдээлэл,  холбооны  салбарт,  3.9  хувь  нь
            удирдлагын  болон  дэмжлэг  үзүүлэх  үйл  ажиллагааны  салбарт,  11.1  хувь  нь
            боловсруулах  үйлдвэрлэлийн  салбарт,  13.3  хувь  нь  үйлчилгээний  бусад  үйл
            ажиллагааны салбарт, 17.5 хувь нь худалдааны салбарт, 20.8 хувь нь боловсролын
            салбарт, 32.8 хувь нь бусад салбарт бий болжээ.

                    Өмнөх  оны  мөн  үеэс  нийт  бий  болсон  ажлын  байр  4.2  хувиар,  шинээр  бий
            болсон ажлын байр 22.7 хувиар бага байна.

                    Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний  газарт  1850  хүн  бүртгэлтэй  байгаагийн
            55.1 хувь нь эмэгтэйчүүд ба бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 12.8
            хувиар буюу 210 хүнээр нэмэгджээ.

                    Нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 37.8 хувь нь 25-34 насныхан, 28.7 хувь нь 35-
            44 насныхан, 21.2 хувь нь 45 ба түүнээс дээш насныхан, 12.3 хувь нь 15-24 насныхан
            бөгөөд боловсролын түвшнээр нь авч үзвэл 54.9 хувийг бүрэн дунд, 29.3 хувийг дээд,
            6.3  хувийг  мэргэжлийн  анхан  шатны,  4.8  хувийг  тусгай  дунд,  3.3  хувийг    суурь,  1.0
            хувийг бага боловсролтой, 0.4 хувийг боловсролгүй хүмүүс эзэлж байна.
                    Тайлант хугацаанд бүртгэгдсэн ажилгүйчүүдийн 14.6 хувь нь сургууль төгссөн,
            6.6 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 4.3 хувь нь орон тооны цомхотголд орсон, 1.1
            хувь  нь  байгууллага  татан  буугдсан,  73.4  хувь  нь  бусад  шалтгаанаар    ажил  хайж
            бүртгүүлжээ.


                      Хүн амын ердийн болон шилжилт хөдөлгөөн
                     Тайлант хугацаанд төрсөн 463 хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан
            153 хүнийг иргэний бүртгэлээс хасч, 95 гэрлэлтийг бүртгэн, 44 гэрлэлт цуцлагдаж, 10
            хүүхэд үрчлэгджээ. Өмнөх оны мөн үеэс нас баралт 25.4 хувиар, гэр бүл цуцлалт 57.1
            хувиар  нэмэгдэж,  төрөлт  14.3  хувиар,  үрчлэлт  56.5  хувиар,  гэрлэлт  57.6  хувиар
            буурсан байна.

                    Нийт гэр бүл цуцлалтын 25.0 хувь 10-14 жил гэр бүл байсан, 22.7 хувь 15-19 жил
            гэр бүл байсан нь хамгийн өндөр хувийн жинг эзэлж байна.

                    Үрчлэгдсэн хүүхдүүдийн 80.0 хувь нь 3 хүртэл насных, 10.0 хувь нь 10 ба түүнээс
            дээш насных, 10.0 хувь нь 3-6 насны хүүхэд байна.

                                                            2
   1   2   3   4   5   6   7   8