Page 8 - Нийгэм эдийн засгийн хөгжлийн танилцуулга III сар
P. 8
барилгын материалын дэлгүүр, 0.1 хувийг авто сэлбэгийн дэлгүүрийн орлого эзэлж
байна.
Өмнөх оны мөн үеэс авто сэлбэгийн дэлгүүр, барааны дэлгүүр, эм борлуулалт,
зоогийн газрын орлого, авто засварын газар, хүнсний дэлгүүрийн орлого 15.5-46.0
хувиар, шатахуун борлуулалтын орлого 2.0 дахин их өсч, контейнерын орлого 7.5
хувиар, ТҮЦ-ний орлого 45.0 хувиар, барилгын материалын дэлгүүрийн орлого 45.7
хувиар буурчээ. Нийт бараа гүйлгээний 98.7 хувь нь Баян-Өндөр суманд хийгдсэн
байна.
Нийтийн аж ахуй үйлчилгээ
Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 7.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн
үеэс 24.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт орлогын 46.7 хувийг орон сууцны, 41.9 хувийг
аж ахуйн нэгж албан газрын, 5.6 хувийг зочид буудлын, 3.8 хувийг хог тээвэрлэлтийн,
1.1 хувийг зөөврийн ус борлуулалтын, 0.5 хувийг халуун ус, 0.4 хувийг сауны орлого
бүрдүүлж байна.
Өмнөх оны мөн үеэс зөөврийн цэвэр ус борлуулалт, аж ахуй нэгж, албан газар,
орон сууц, сауны орлого 7.7-91.0 хувиар, халуун ус, хог тээвэрлэлт, зочид буудлын
орлого 2.3-2.9 дахин нэмэгджээ.
Нийтийн аж ахуйн үйлчилгээний нийт орлогын 99.8 хувийг Баян-Өндөр сум
эзэлж байна.
Аймгийн зоогийн газрын 105 цэг салбар 3.8 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ
хийсэн нь өмнөх оны мөн үеэс 29.0 хувиар нэмэгдэж, үүнээс ресторан, баарны орлого
2.2 дахин өсчээ. Нийтийн хоолны бараа гүйлгээний 82.5 хувийг ресторан, баарны
орлого эзэлж байна.
Ахуйн үйлчилгээний салбарт 321.9 сая төгрөгийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн
нь өмнөх оны мөн үеэс 12.0 хувиар буурсан байна.
Нийт орлогын 42.2 хувийг барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, 36.2 хувийг үсчин,
8.9 хувийг хими цэвэрлэгээ, 5.3 хувийг прокат ба тоглоомын цэг, 4.7 хувийг гэрэл зураг,
2.0 хувийг гутал засвар, 0.7 хувийг телевизор засварын орлого эзэлж байна.
Ахуйн үйлчилгээний орлогын 98.3 хувийг Баян-Өндөр сум бүрдүүлжээ.
Тайлант хугацаанд сууц өмчлөгчдийн холбоод 550.8 сая төгрөгийн орлого, 455.5
сая төгрөгийн зарлагатай ажилласан нь өмнөх оны мөн үеэс орлого 4.2 дахин, зарлага
4.7 дахин өсчээ. Нийт зардлын 6.1 хувийг барилгын засвар үйлчилгээнд зарцуулсан нь
өмнөх оны мөн үеэс 3.4 дахин их байна.
Бусад мэдээлэл
Байгаль цаг агаарын хувьд сарын дундаж температур -5.0 хэмийн хүйтэн байж,
өмнөх оны мөн үеэс 3.1 хэмээр сэрүүн, хур тунадас 11.1 мм-ээр бага байв.
Агаарын чанарын MNS4585:2007 стандартад харьцуулан үзэхэд хүхэрлэг хий
(SO2), нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) стандартаас даваагүй байна.
7

