Page 107 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 107
14 ХӨДӨӨ АЖ АХУЙ
Жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогоор 154.6 мянган толгой мал
тоологдсон нь өмнөх оноос 12.8 хувиар нэмэгджээ.
Бэлэн тоологдсон малын 97.2 хувь нь иргэдийн хувийн, 2.8 хувь нь аж ахуй
нэгж, байгууллагын мал бөгөөд 9 байгууллагад 4.4 мянган толгой мал тоологдлоо.
Нийт малын 38.6 хувийг хонь, 35.5 хувийг ямаа, 15.7 хувийг үхэр, 10.2 хувийг
адуу эзэлж байна. Нийт малын 25.9 хувь нь бод мал байна. Тэмээн сүрэг 7
толгойгоор өсчээ.
Өмнөх оноос Баян-Өндөр сумын малын тоо 11.8 хувиар, Жаргалант сумынх
13.8 хувиар өссөн ба нийт малын 51.3 хувь нь Жаргалант суманд тоологджээ.
Аймгийн хэмжээнд малтай 1273 өрх байгаагаас 72.0 хувь нь буюу 916 малчин
өрх байна.
Нийт малчдын 59.7 хувь нь 35-60 насны, 23.2 хувь нь тэтгэврийн насны, 17.1
хувь нь 16-34 насны малчид ба эдгээрийн 36.0 хувь нь эмэгтэйчүүд байна.
Малтай нийт өрхийн 67.1 хувь нь 100 хүртэл толгой малтай бол нэг мянгаас
дээш толгой малтай 5 малчин өрх байна. Малтай нэг өрхөд 118, малчин нэг өрхөд
169 толгой мал ногдож, өмнөх оноос малтай болон малчин нэг өрхөд ногдох малын
тоо 8-18 толгойгоор нэмэгджээ.
Аймгийн дүнгээр 68.1 мянган хээлтэгч мал тоологдсон нь нийт малын 44.0 хувь
ба өмнөх оноос хээлтэгчийн тоо 7.7 хувиар буюу 4.8 мянган толгойгоор өсчээ.
1572 толгой хээлтүүлэгч мал тоологдсоны 42.6 хувь нь хуц, ухна байна. Нэг
хээлтүүлэгчид 10 ингэ, 9 гүү, 35 үнээ, 77 эм хонь, 79 эм ямаа ногдож, хуц, ухны
106

