Page 108 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 108

үржлийн норм 2.6 дахин их, буур, бухны хувьд үржлийн нормын хэмжээнд, азарганы

            хувьд  үржлийн  нормоос  бага  хээлтэгч  ногдож  байна.  Үүнээс  харахад  бог  малд
            хээлтэгч хээлтүүлэгчийн тохироо алдагджээ.


                    Оны эхний төллөх эх малын 93.7 хувь буюу 59.3 мянган хээлтэгч мал төллөж,
            гарсан төлийн 99.6 хувийг бойжуулсны 7.1 хувь нь унага, 13.6 хувь нь тугал, 40.0 хувь

            нь  хурга,  39.3  хувь  нь  ишиг  байна.  Өмнөх  оноос  төллөлт  3.5  нэгж  хувиар,  төл
            бойжилт  2.1  нэгж  хувиар  нэмэгджээ.  Нийт  гарсан төлийн  0.4 хувь буюу  229  толгой

            төл  хорогджээ.  100  эхээс  бойжуулсан  төлийн  тоо  ботгон  дээр  бууралттай  бусад

            төрөл дээр 2-20 толгойгоор өссөн байна.

                    Тайлант  онд  575  толгой  том  мал  зүй  бусаар  хорогдож,  мал  онд  оролт  99.6
            хувьтай байгаа нь өмнөх оноос 0.5 нэгж хувиар их байна. Нийт хорогдсон малын 55.5

            хувь нь ямаа, 19.8 хувь нь үхэр, 17.4 хувь нь хонь, 7.3 хувь нь адуу байна.

                    Баян-Өндөр  суманд  360  толгой  том  мал  зүй  бусаар  хорогдсон  нь  нийт

            хорогдлын 62.6 хувийг эзэлж байна.

                    Аймгийн хэмжээнд 252 гахай, 1291 шувуу, 229 бүл зөгий, 1 илжиг тоологдож,

            өмнөх оноос шувуу 5.6 хувиар өсч, гахай 4.2 хувиар, зөгий 45 бүл буюу 16.4 хувиар

            буурчээ.

                    Аймгийн  мал  эмнэлгийн  байгууллагууд  давхардсан  тоогоор  180.5  мянган

            толгой  мал,  амьтдад  үзлэг  хийж,  110.4  мянган  мал  амьтдыг  халдварт  өвчнөөс
            урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээнд,  289.8  мянган  толгой  мал  амьтдыг  паразит

            өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулжээ. Өмнөх оноос үзлэг хийсэн
            мал  амьтад  0.2  хувиар,  халдварт  өвчнөөс  урьдчилан  сэргийлэх  арга  хэмжээнд

            хамруулсан  мал  амьтад  13.0  хувиар  буурчээ.  Паразит  өвчнөөр  35.6  мянган  мал
            амьтан, халдварт өвчнөөр 19 мал амьтан өвчилжээ.


                    Аймгийн  хэмжээнд  74.1  мян.м.куб  багтаамж  бүхий  11  усан  сан,  241  худаг
            байгаагийн 49.8 хувийг иргэдийн хувийн худаг эзэлж байна.


                    Хаврын тариалалтаар 4192.0 га-д үр тариа, 319.2 га-д төмс, 393.9 га-д хүнсний
            ногоо, 430.8 га-д малын тэжээл тариалснаар төлөвлөгөөт зорилт үр тарианы хувьд

            123.1  хувь,  хүнсний  ногоо  106.5  хувь,  малын  тэжээл  195.8  хувь,  төмс  93.1  хувьтай

            биелсэн байна. Тариалсан талбайн нийт хэмжээ өмнөх оноос 11.0 хувиар нэмэгджээ.

                    Намрын  ургац  хураалтаар  4084.0  га-аас  13526.0  тн  үр  тариа,  319.2  га-аас
            3257.4 тн төмс, 393.9 га-аас 5847.5 тн хүнсний ногоо хураасан нь өмнөх оноос хураан



                                                           107
   103   104   105   106   107   108   109   110   111   112   113