Page 109 - Статистикийн эмхэтгэл 2021
P. 109
авсан үр тариа 32.6 хувиар, хүнсний ногоо 0.4 хувиар их, харин төмс 27.7 хувиар бага
байна.
Нэг га-аас 33.1 цн үр тариа, 102.0 цн төмс, 148.5 цн хүнсний ногоо хураажээ.
Өмнөх оноос 1 га-аас хураасан үр тариа 24.9 хувиар их, төмс 17.3 хувиар, хүнсний
ногоо 5.0 хувиар бага байна.
Тайлант онд 8.2 мянган тн хадлан бэлтгэхээс 10.7 мянган тн хадлан бэлтгэж,
төлөвлөгөөт зорилт 31.2 хувиар давж биелжээ. 8 аж ахуй нэгж, 1085 өрх хадланд
гарч, 10.7 мян.тн хадлан бэлтгэснээс Баян-Өндөр суманд 3.9 мянган тн, Жаргалант
суманд 6.8 мян.тн хадлан бэлтгэжээ. Аймгийн нөөцөд 175.0 тн өвс бэлтгэсэн байна.
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш
23.2 мянган өрх газар өмчлөх хүсэлт гаргаснаас 20.8 мянган өрхөд 1613.58 га газрыг
гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлснээр иргэдийн хүсэлтийн 89.6 хувь нь
шийдвэрлэгджээ.
Тайлант онд 29.06 га газрыг 390 өрхөд өмчлүүлсэн байна. Газрын төлбөрт 18.4
тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн ба орлогын төлөвлөгөө 100.0 хувь биелжээ.
108

