Page 85 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 85

ҮНЭ






                  Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тарифын судалгааг хэрэглээний сагс дахь 313
                  нэр  төрлөөр  судалдаг.  Судалгааны  дүнгээр  үнийн  ерөнхий  индекс  өмнөх  сартай
                  харьцуулахад 101.3 хувь байгаа бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 114.1 хувьтай байна.

                  Өмнөх  оны  мөн  үеэс  холбоо,  шуудангийн  үйлчилгээ,  амралт,  чөлөөт  цаг,  соёлын  бараа
                  үйлчилгээ,    согтууруулах  ундаа,  тамхи,  эм  тариа,  эмнэлгийн  үйлчилгээ,  орон  сууц,  ус,
                  цахилгаан, түлш, гэр ахуйн тавилга, гэр ахуйн бараа, тээвэр, хувцас, бөс бараа, гутал, бусад
                  бараа үйлчилгээ, зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ, хүнсний барааны бүлгүүдийн
                  индекс 0.1-23.1 хувиар өссөн бол боловсролын үйлчилгээний бүлгийн хувьд өмнөх оны мөн
                  үеийн түвшинд байна.

                  Хүнсний  барааны  бүлгийн  индексийн  өсөлтөд  гоймон,  цагаан  будаа,  талх,  гурилан
                  бүтээгдэхүүний үнэ 0.6-51.8 хувиар, мах махан бүтээгдэхүүний үнэ 3.8-51.1 хувиар, өндөг,

                  сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 2.0-50.0 хувиар, төрөл бүрийн өөх, тосны үнэ 34.5-64.2 хувиар,
                  маргарины үнэ 2.7 дахин, төмс, хүнсний ногооны үнэ 12.9-69.4 хувиар, жимс, жимсгэнийн
                  үнэ 5.7-37.8 хувиар, бусад боловсруулсан, савласан хүнсний бүтээгдэхүүний үнэ 21.5-60.0
                  хувиар, сахар, жимсний чанамал, чихэр, шоколадны үнэ 3.8-46.6 хувиар өссөн нь, хувцас бөс
                  барааны бүлгийн индексийн өсөлтөд зарим төрлийн бэлэн хувцас, гутал, бөс барааны үнэ
                  5.3-79.6 хувиар өссөн нь, бусад бараа, үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд гоо сайхны
                  хэрэглээнд  зориулсан  эд  зүйлс  2.8-52.5  хувиар  өссөн  нь,  гэр  ахуйн  барааны  бүлгийн
                  индексийн  өсөлтөд  гэр  ахуйн  хэрэгсэл,  гэр  ахуйн  зарим  барааны  үнэ  2.2-44.7  хувиар
                  нэмэгдсэн нь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний бүлгийн индексийн өсөлтөд
                  тоглоомын машины үнэ 21.6 хувиар нэмэгдсэн нь, тээврийн бүлгийн индексийн өсөлтөд
                  суудлын машины дугуй нөхөх төлбөр 29.2 хувиар, дизелийн түлш, шатахууны үнэ 7.3-37.5
                  хувиар өссөн нь тус тус голлон нөлөөлжээ.












                                                                84
   80   81   82   83   84   85   86   87   88   89   90