Page 83 - Статистикийн эмхэтгэл 2022
P. 83
ГАДААД ХУДАЛДАА
Тайлант онд гадаад худалдааны нийт эргэлт 4.7 их наяд төгрөгт хүрснээс 89.2 хувийг
экспорт, 10.8 хувийг импорт эзэлж байна.
Тайлант хугацаанд 682.7 мян.т зэсийн баяжмал, 10.0 мян.т катодын зэс, 6.0 мян.т
молибдены баяжмал, 1.3 мян.т мах, 3.5 мян.м² хивс зэрэг 4.2 их наяд төгрөгийн бараа
бүтээгдэхүүн экспортолж, 9.8 мян.т хүхрийн хүчил, тээрмийн ган бөмбөлөг 24.0 мян.т,
бензин 30.0 мян.т, дизелийн түлш 35.0 мян.т зэрэг нийт дүнгээр 507.0 тэрбум төгрөгийн
бараа бүтээгдэхүүн импортолжээ.
Өмнөх оноос импортолсон дизелийн түлш 7.4 хувиар, бензин 10.7 хувиар, тээрмийн ган
бөмбөлөг 55.8 хувиар нэмэгдсэн байна. Экспортолсон катодын зэс 1.0 хувиар, зэсийн
баяжмал 18.6 хувиар нэмэгдэж, малын хөлдүү мах 94.8 хувиар, хивс 88.4 хувиар, молибдены
баяжмал 18.9 хувиар буурчээ.
Өмнөх оноос гадаад худалдааны нийт эргэлт 28.6 хувиар, экспорт 28.3 хувиар, импорт 31.0
хувиар нэмэгджээ.
82

